Өтгөн хаталт нь өтгөн гадагшлах тоо багасах өтгөнөө гаргахдаа хүндрэлтэй тохиолдлыг хэлдэг бөгөөд нийт хүн амын 5-20% нь шинж тэмдгийн талаар гомдоллодог маш түгээмэл шинж тэмдэг юм. Нас ахих тусам давтамж нэмэгдэж, хүйсээр харахад эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд илүү түгээмэл тохиолддог.

                                                                                                             

                                                                                          Хэзээ өтгөн хаталтын эм уух ёстой вэ?


Өтгөн хаталтыг эмчлэхийн тулд нэн тэргүүнд эслэг ихтэй хоол хүнс хэрэглэж, их хэмжээний шингэн уух хэрэгтэй. Нэмж дурдахад удаан хугацаанд суудаг зуршлаа багасган алхах, дээс тоглох, гэдэсний таталт хийх гэх мэт тогтмол дасгал хөдөлгөөнөөр бүдүүн гэдэсний хөдөлгөөнийг идэвхжүүлснээр өтгөн хаталтын шинж тэмдгийг багасгаж болно. 

Гэхдээ хоолны дэглэм болон амьдралын хэв маягийг сайжруулсан ч  гэсэн өтгөн хаталтын шинж тэмдэг 4 долоо хоногоос дээш үргэлжилж байвал эм ууж болно.

  

                                                                                                                

                                                                                     Өтгөн хаталтын эм ямар ямар төрөл байдаг вэ?


Өтгөн хаталтын эм нь анагаах ухааны нэршлээр ‘Туулга’ гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өтгөнийг зөөлрүүлэн доош нь гаргадаг эм гэсэн утгатай юм.  Эмийн нөлөөлөх механизмаас хамааран янз бүрийн туулга байдаг.

1) Томруулах туулга

- Гэдэс доторх чийгийг шингээж өтгөний хэмжээг том болгосноор өтгөн гадагшлах тоог нэмэгдүүлнэ. Энэ нь харьцангуй аюулгүй найрлагатай боловч өтгөнийг томруулснаар гэдэс хийгээр дүүрэх магадлалтай.

- Psyllium husк ба polycarbophiл нь гол найрлага юм.

- Өдөрт 1-3 удаа хоолны өмнө эсвэл унтахын өмнө ууна.

- Томруулах туулга нь гэдэс доторх чийгийг шингээдэг тул эм уухдаа 250мл дээш хангалттай ус уух хэрэгтэй. Эмийн нөлөө нь хэрэглэснээс хойш 1-3 хоногийн дараа мэдэгдэх ба хүчтэй өтгөн хаталттай тохиолдолд үр дүн муу байж болно.

- Өөр эмтэй хамт хэрэглэх тохиолдолд эмийг шингээхэд саад учруулж болзошгүй тул 1-2 цагийн зайтай ууна.

2) Зөөлрүүлэх туулга

- Өтгөний гадаргуугийн суналтыг бууруулснаар өтгөнийг зөөлрүүлж бүдүүн гэдсээр дамжин өнгөрөхөд хялбар болно.

- Docucetitiс гол найрлага юм.

- Дангаар нь хэрэглэхээс илүүтэйгээр өөр найрлагатай хамт хэрэглэх тохиолдол олон байдаг.

- Удаан хугацаагаар хэрэглэх тохиолдолд өөх тосонд уусдаг витамины шингээлтийг багасгах тул удаан хугацаагаар хэрэглэхгүй байх хэрэгтэй.

3) Оsmosiс туулга 

- Гэдэс доторх осмосын даралтыг нэмэгдүүлж, бүдүүн гэдэсний дотор талын чийгийг татаж, өтгөнийг зөөлрүүлж бие засахад тусалдаг. Энэ нь хатуурсан өтгөнийг арилгахад үр дүнтэй байдаг. 

- Гол найрлага нь магнийн давс, лактоз (сүүний сахар) байдаг. 

- Лактоз найрлага нь 2-3 өдөр өнгөрсний дараа үр дүн илэрдэг ба бүдүүн гэдсэнд хий үүсгэдэг учир хэвлий хэсгийн дүүрэлт болон хий их гаргадаг. Лактос хэрэглэж чаддаггүй өвчтөн нь хэрэглэж болохгүй. 

- Магний давсны найрлага нь бөөр/бөөрний үйл ажиллагаа муу өвчтөн  болон хүүхэд эсвэл өндөр настнууд хэрэглэдэхэд гипермагниеми үүсгэдэг тул болгоомжтой байх хэрэгтэй. Мөн их хэмжээний сүү, кальцийн бэлдмэлээр уухад цусан дахь кальцийн концентраци ихсэн 

шингэн алдах болон бөөлжих шинж тэмдэг илэрч болзошгүй тул сүү болон кальцийн бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй. 

4) Цочроох туулга

- Бүдүүн гэдсэнд ус, электролитийн шингээлтийг дарангуйлдаг, гэдэсний салст бүрхэвчийг өдөөж, бүдүүн гэдэсний булчингийн агшилтыг өдөөн гэдэс дотрыг хүчээр өдөөж өгдөг эм юм.

- Найрлаганд нь bisacodyl, sennoside зэрэг ордог.

- Өдөрт 1 удаа унтахаасаа өмнө ууна.

- Бусад өтгөн хаталтын эм нь үр дүн өгөхгүй бол энэ эмийг хэрэглэх талаар бодож болох боловч удаан хэрэглэх нь эмэнд дасал болох байдалд хүргэж болзошгүй тул богино хугацаанд хэрэглэх хэрэгтэй.

- Удаан хугацаагаар эсвэл хэтрүүлэн хэрэглэвэл усны болон электролитийн алдагдах, бүдүүн гэдэсний үйл ажиллагаа сулрах, реактив өтгөн хатах зэрэг эрсдэлтэй тул  болгоомжтой байх хэрэгтэй.

5) Серотонины 4 төрлийн (5-HT4 receptor) рецепторын үр нөлөө

- Гэдэсний хөдөлгөөнд шууд нөлөөлдөг серотонины төрлийн 4 (5-HT4) рецепторын үйлдлээр гэдэсний агшилт, тайвшруулах хөдөлгөөнийг дэмжиж гэдэс дотрыг өдөөдөг.

- Гол найрлаганд нь prucalopride ордог.

- Энэ эмийг жороор олгодог бөгөөд өтгөн хаталтын архаг шинж тэмдэг илэрч, бусад туулгалтын эмүүд үр дүнгүй тохиолдолд хэрэглэдэг.

                                                                                      

                                                                    Өтгөн хаталтын ямар ээм уух ёстой вэ?


Өтгөн хаталтын эхэн үeд гэдэсний агууламжийг нэмэгдүүлж, гэдэсний салст бүрхэвчийг өдөөх суулгалтын эм ууж болох бөгөөд хэрэв үр дүнд хүрэхгүй бол осмосын туулгалтаар өөрчилж  ууж болно. Тэгсэн ч шинж тэмдэг эмчлэгдэхгүй бол цочроох үйлчилгээтэй туулгалтын эм хэрэглэж болно.

Өтгөн хаталтын эмийг өвчтөний шинж тэмдэг, эмнэлзүйн нөхцөл байдалд тохируулан сонгох хэрэгтэй тул эм уухаасаа өмнө заавал мэргэжлийн эмчид хандан тохирох эмийг уух хэрэгтэй. Түүнчлэн өтгөн хаталтын эмийг 1 долоо хоногоос илүү хугацаанд уусан ч өвчний шинж тэмдэг сайжрахгүй эсвэл гэдэсний цус алдалт үүсэх тохиолдолд даруй эм уухаа зогсоож эмч, эм зүйчтэй зөвлөлдөх хэрэгтэй.


Share:
Related Hospitals
Католик их сургуулийн Сөүлийн Марияа эмнэлэг(The Catholic Univ. Of Korea Seoul St. Mary's Hopital)
Visit Hospital