Саяхан Black Panther киноны гол дүрийн жүжигчин Chadwick Boseman нь 43 насандаа бүдүүн гэдэсний хорт хавдраар нас баржээ.

Түүний амь насыг авч одсон өвчин бол бүдүүн гэдэсний хорт хавдар бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдар нь эхэн үеийн шинж тэмдэг бараг байдаггүй ба эмчилгээ оройтвол эдгэрэхэд хэцүү маш хүнд өвчин юм. Ялангуяа байнгын шинжилгээний шаардлагатайг бараг мэдэрдэггүй 20-40 насны залуучууд бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг бүдүүн гэдэсний өвчлөлийг харьцангуй үл тоомсорлон магадлалтай тул үүнээс урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын хянан шийдвэрлэлт албаны мэдээллээс үзэхэд 2019 онд 20~40 насныханд бүдүүн гэдэсний хорт хавдартай өвчтөний тоо нийт 14,593( эрэгтэй 7910, эмэгтэй 6683) байсан ба нийт 15,960 өвчтөний 9,3 хувьтай байна. 


Бүдүүн гэдэсний хорт хавдар, ходоодны хорт хавдрын дараа хоёрдугаарт

Бүдүүн гэдэс нь гэдэс, шулуун гэдэснээс бүрддэг биеийн хамгийн чухал эрхтэн юм. Бүдүүн гэдэсний хорт хавдар нь бүдүүн гэдсэнд үүсдэг булчирхайн холбогч эд эснээс үүдэлтэй хорт хавдрыг (adenocarcinomа) хэлдэг бөгөөд үүнээс гадна sarcoma, carcinoidtumors, lymphoma гэх мэт багтдаг бөгөөд өвчний байршлаас хамааран гэдсэнд үүсвэл гэдэсний хорт хавдар, шулуун гэдсэнд үүсвэл шулуун гэдэсний хорт хавдар гэх ба үүнийг нийтэд нь бүдүүн гэдэсний хорт хавдар гэж нэрлэдэг. 2017 оны байдлаар дотооддоо хамгийн их илэрсэн хорт хавдар бол ходоодны хорт хавдар юм.

Бүдүүн гэдэсний хорт хавдар нь дотооддоо ходоодны хорт хавдрын дараагаар хоёрдугаарт хамгийн их илэрдэг хорт хавдар юм. Дотооддоо хорт хавдрын өвчлөлийн хувиараа хоёрдугаарт ордог бүдүүн гэдэсний хорт хавдрын шалтгаан нь удамшлын (гэр бүлийн удамшилт өвчлөл) шалтгаан ба хооллолтын зуршил, хүрээлэн буй орчин, түүнээс гадна амьдралын хэв маягийн өөрчлөлтөөс үүсэх тохиолдол их байдаг. Аль нэг шалтгааныг бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэдэг гэж хэлэх боломжгүй ба нэгдмэл шалтгаанаас үүдэлтэй хэмээн үзэж байна. Барууны хоолны соёлын нөлөө, хүрээлэн буй орчны хортой хүчин зүйл, тамхи татах, архи уух гэх мэт ерөнхий бидний мэдэх хор нөлөөтэй шалтгаанаар дотооддоо бүдүүн гэдэсний хорт хавдар байнга өссөөр байна.

Айчиплас Янжи эмнэлгийн хавдрын мэс заслын тасгийн төвийн дарга Бэ Бён Гү нь " 50-с дээш насны хүмүүс улсын даатгалын шинжилгээ, ажилтны шинжилгээ зэргээр дамжуулан эхэн үед илрүүлэх боломжтой ба ерөнхий эмчилгээ хийх боломжтой ч залуу хүмүүс байнгын шинжилгээнд хамрагдах нь ховор байдаг тул гэнэт нэг өдөр бүдүүн гэдэсний хорт хавдар илэрвэл ихээхэн эрсдэлтэй байх магадлал өндөр учраас шинж тэмдэг хөнгөн байсан ч эмчид үзүүлж бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг хийлгэх хэрэгтэй" гэж хэллээ. Мөн Бэ төвийн дарга нь " Бүдүүн гэдэсний хорт хавдрын хамгийн нийтлэг шинж тэмдгүүдийн нэг бол хошногоны амсраар цус алдах бөгөөд 50-с дээш насны хүмүүс хошногоны амсраар цус гарах тохиолдолд энгийн хошногоны өвчлөл байна уу, бүдүүн гэдэсний хавдар байна уу гэдгийг заавал үзлэг хийлгэн шалгах хэрэгтэй" гэж хэллээ.  


Бүдүүн гэдэсний хорт хавдрын сэжигтэй шинж тэмдэг

Гэнэт өтгөн хатах эсвэл өтгөн нарийн гарах,гэдсэнд хатуу зүйл тэмтрэгдэн цустай өтгөн гарах, архаг ядаргаа, цус багадалт, шалтгаан нь үл мэдэгдэх жин хасалт зэрэг шинж тэмдэг мэдрэгдвэл бүдүүн гэдэсний хорт хавдар байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Ихэнхдээ бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг зөвхөн 50 наснаас хойш өгөх боломжтой бүдүүн гэдэсний хорт хавдрын тогтмол шинжилгээ гэж бодон олон залуу хүмүүс уг шинжилгээний хэрэгцээг мэддэггүйгээс шинжилгээ хийлгэлгүй өнгөрөх тохиолдол их байдаг. Нас, хүйсээс үл хамааран дээр дурьдсан шинж тэмдгүүд 3-4 ба түүнээс дээш долоо хоног үргэлжилбэл шууд эмчид хандан зөвлөгөө авч, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Өмнө нь бүдүүн гэдэсний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх нь маш хэцүү байсан. Шинж тэмдэг илэрсэн үед хорт хавдрын ихэнх хэсэг аль хэдийн их хэмжээгээр тархсан байдаг. Гэвч өнөө үед ихэнх хүмүүс бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг хийлгэх боломжтой болсон тул бүдүүн гэдэсний хорт хавдрын эрт илрүүлгийн тохиолдол ихсэх хандлагатай байна. Дурангийн шинжилгээг ходоодны дурангийн шинжилгээнд 2 жил тутам, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд 5 жил тутам хамрагдахыг зөвлөж байна. Улсын шинжилгээний төрөлд өтгөний шинжилгээ байдаг бөгөөд өтгөний шинжилгээнд цус илэрсэн бол бүдүүн гэдэсний хорт хавдартай гэж сэжиглэн шууд бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг хийлгэх боломжтой бөгөөд төлбөр нь бага байдаг. Бүдүүн гэдэсний ургацаг авах мэс ажилбар хийлгэсэн эсвэл гэр бүлийн түүхтэй өвчтөнүүд хоёр жилд нэг удаа бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийлгэхийг зөвлөдөг.

Бүдүүн гэдэсний хорт хавдрын оношлогооны шинжилгээнд шулуун гэдэсний хурууны үзлэг, өтгөний шинжилгээ, биеийн бусад шинжилгээ, цусны шинжилгээ орно. Эдгээр шинжилгээний хариунаас бүдүүн гэдэсний хорт хавдрыг сэжиглэж байгаа бол СТ эсвэл бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийж өвчин байгаа эсэхийг шалгадаг. Хамгийн чухал бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ нь анусны нүхрүү дуран оруулж шинжилгээ хийгддэг бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдар буюу ургацагийг шууд илрүүлэх боломжтой. Ургацагийг (полип) хорт хавдар болохоос нь өмнө эрт авсанаар хорт хавдраас урьдчилан сэргийлэх үр дүнтэй байдаг. Хэдийгээр хорт хавдар биш боловч зөөлөн полипийг дуран ашиглан нэн даруй авах боломжтой. Бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн чухал хүчин зүйл бол тогтмол дурангийн шинжилгээ юм.

Бүдүүн гэдэсний хорт хавдрын үед бүдүүн гэдэсний салстад үүссэн хорт хавдрын эсүүд нэвтэрч ургадаг бөгөөд гүнийг харгалзан үе шатыг нь тодорхойлдог. Хорт хавдрын эсүүд дархлааны эрхтэн болох тунгалагийн зангилаагаар дамжин үсэрхийлдэг бөгөөд мэс заслын явцад хавдар, тунгалагийн зангилаа зэргийг хамарсан томоохон хэсгийг тайрч авах мэс засал хийдэг. Бүдүүн гэдэсний хорт хавдрын нас баралтын түвшин нэмэгдэж байгаа боловч шинжилгээгээр эрт илрүүлбэл эдгэрэлтийн түвшин мөн нэмэгддэг. Бүдүүн гэдэсний хорт хавдрын 5 жилийн амьд үлдэх түвшин одоогоор 80% дөхөж байна. Хэрэв хорт хавдар нь зөвхөн бүдүүн гэдсэнд байгаа үе шатанд илрүүлсэн бол 5 жилийн амьд үлдэх түвшин 96% хүртэл өсөх боловч элэг эсвэл бусад эрхтэнд үсэрхийлсэн тохиолдолд амьд үлдэх түвшин 19.3% болж эрс буурдаг байна.

Сүүлийн үед бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс заслыг ихэвчлэн дурангаар хийж байна. Өвдөлт нь ерөнхий нээлттэй мэс заслаас бага бөгөөд эмнэлэгт хэвтэх хугацаа долоо хоног  богино байдаг. Төвийн захирал Бэ Бён Гу "Бүдүүн гэдэсний анхан шатны хорт хавдрыг дуран ашиглан дурангийн хутгаар хорт хавдрыг тайрч авдаг эмчилгээний арга болох салст бүрхэвчээр тайрч авах мэс заслын эмчилгээг хийх боломжтой." гээд тэрээр "Бага зэрэг хүндэрсэн хавдрын хувьд дурангийн аргаар тайрч авах шаардлагатай бөгөөд тунгалгийн булчирхайд тархсан бүдүүн гэдэсний хорт хавдрын тохиолдолд мэс заслын дараа химийн эмчилгээг хавсарч хийх хэрэгтэй" гэж хэллээ.



Share: