Ходоодны хорт хавдрын мэс засал, робот мэс засал нь сайн уу эсвэл хэвлийн хөндийн дурангийн мэс засал нь сайн уу?

Ажу их сургуулийн эмнэлгийн ходоод гэдэсний мэс заслын баг (Профессор Хан Сан Үг, Хo Хүн, Сун Сан Юн, Ну Чол Гю) ба яаралтай  хүнд өвчтөний мэс заслын тасаг (Профессор Шин Ху Жон) нь өнгөрсөн 2009 оны 1-р сараас 2017 оны 12-р сар хүртэл 9 жилийн хугацаанд хамгийн бага зүсэлттэй мэс засал хийлгэсэн ходоодны хорт хавдартай 2087 өвчтөнд робот мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс заслын урт хугацааны үр дүнг харьцуулж  дүн шинжилгээ хийсэн.

Энэхүү судалгаа нь одоо байгаа өнгөрсөн үеийн мэдээллийг энгийнээр харьцуулах судалгаа биш мэдээлэл бүрийн хувьслыг нэмэн өөрчилж PSW(propensity score weighting, хандлагын нэмэлт загвар) арга барилыг ашиглан робот мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс засалтай адил мэс заслын аргаас бусад хэмжүүр боломжтой бүх хүн(▲​нас ▲​хүйс ▲суурь өвчин​ ▲биеийн индекс​ ▲мэс заслын өмнөх хорт хавдрын эмнэлзүйн үе шат​ ▲​гемоглобин ▲альбумин гэх мэт) статистикийг засан сайжруулж, харьцуулан шинжилгээ хийн итгэл найдварыг өндөрсгөсөн.

Энэхүү судалгааны үр дүнгээс харахад мэс заслын хугацаа нь робот мэс засал 180.47 минут, хэвлийн хөндийн дурангийн мэс засал 148.32 минут байгаа нь роботын мэс засал нь ойролцоогоор 32 минут орчим урт байгаа ч мэс засал эхэлснээс эхлэн робот мэс заслын цус алдалт( робот мэс засал 90.44сс vs хэвлийн хөндийн дурангийн мэс засал 106.14сс) бага байсан.

Ялангуяа ходоодны хорт хавдрын үед ходоодыг тайрахдаа эргэн тойрны тунгалгийн булчирхайг бүгдийг нь авдаг  D2 тайрах мэс засал, робот мэс ажилбар нь дурангийн мэс засалтай харьцуулахад чухал хэсэг болох нойр булчирхайн дээд хэсгийн тунгалгийн булчирхайг тайрч авах тоо мэдэгдэхүйц их байсан.

Энэ нь робот мэс засал нь дурангийн мэс засалтай харьцуулахад  D2 тунгалгийн булчирхайг тайрч авах илүү боломжтой мэс заслын арга гэж тайлбарлаж болох судалгааны үр дүн юм. Ходоодны эрт үеийн хорт хавдар биш, харин 2-р шат буюу түүнээс дээш ходоодны хорт хавдрын үед ходоод тайрах ч биш эргэн тойрны тунгалгийн булчирхайг авах нь эмчилгээний өмнө болон дараа маш чухал  хүчин зүйл болохыг харгалзан үзэхэд гайхалтай үр дүн юм.

Нэмж дурдахад өвчтөн, асран хамгаалагчдын хамгийн ихээр мэдэхийг хүсдэг зүйлсийн нэг болох амьд байх нийт хугацаанд нөлөөлөх хүчин зүйлүүд нь ▲ өвчтөний өвчлөлийн үе шат (TNM) ▲ мэс заслын өмнөх суурь өвчний тоо ▲ мэс заслын өмнөх альбумины үзүүлэлтийн тоо байв. Ходоодны хорт хавдрын мэс заслын дараа дахин давтагдахгүйгээр амьд үлдэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд нь дээр дурдсанаас гадна мэс заслын хүндрэл, цус алдах, хэвшилт, наалдац гэх мэт нь чухал ач холбогдолтой болохыг баталсан байна.

Үүний зэрэгцээ, 9 жилийн өгөгдлийг харьцуулж үзсэний үр дүнд робот мэс засал ба дурангийн мэс засал хоёрын хоорондох урт хугацааны үр дүнд хавсарсан өвчний тохиолдол онцгой ялгаа байхгүй байсан байна. 

Профессор Хан Сан Үк хэлэхдээ "Энэхүү судалгаанд робот мэс засал нь дурангийн мэс засалтай харьцуулахад мэс заслын дундуур нээлттэй мэс засал руу шилжих магадлал бага, мөн цус алдалт   бага байдаг бөгөөд дээд мөчний тунгалгийн булчирхайг тайрч авахад илүү өндөр үр дүнтэй болох нь батлагдсан." гэлээ. Мөн тэрээр "Робот мэс заслын эдгээр давуу талыг харахад ходоодны эрт үеийн хорт хавдар төдийгүй тунгалаг булчирхайг тайрч авах нарийн мэс засал хийлгэх шаардлагатай байгаа ходоодны хорт хавдартай өвчтөнүүдийн мэс заслын хүрээг улам өргөжүүлэх болно." гэж хэллээ.

Профессор Шин Ху Жон "Энэхүү судалгаагаар бид ходоодны хорт хавдрын мэс засалд робот мэс заслын давуу тал, амьдрах хугацаа, мэс заслын дараах хүндрэл хам шинжид нөлөөлж буй гол хүчин зүйлийг тодорхойлж, цаашдаа ходоодны хорт хавдраар өвчилсөн өвчтөнүүдэд илүү нарийвчилсан эмчилгээ хийх боломжтой болно гэж найдаж байна"  гэж хэлсэн байна.

Нөгөөтэйгүүр, энэхүү судалгааны үр дүн нь 2020 оны 3-р сард мэс заслын салбарын хамгийн өндөрт тооцогддог SCI сэтгүүлүүд ‘Annals of Surgery’ онлайн хэвлэлд 'Ходоодны дурангийн болон роботын хорт хавдрын урт хугацааны үр дүнгийн харьцуулалт (Long-term Comparison of Robotic and Laparoscopic Gastrectomy for Gastric Cancer-A Propensity Score-weighted Analysis of 2084 Consecutive Patients)' гэсэн гарчигтайгаар нийтлэгдсэн байна.

Share:
Related Hospitals
Ажү их сургуулийн эмнэлэг(Ajou University Hospital)
Visit Hospital