Анхаараарай! Энэ эмнэлэг нь_Илсан Ча эмнэлэг

Эмэгтэйчүүдийн хорт хавдрын эмчилгээнд зайлшгүй шаардлагатай, нарийн цацраг туяа

Мэс заслын дараа үүссэн келоид сорвийг арилгана...Электрон цацрагийн эмчилгээ, бүх хэсэгт болно.

Эд эрхтэнд нөлөөлөхгүй, кесаров(хийсвэр) мэс заслын сорвины эмчилгээнд сэтгэл ханамж 96%

Хорт хавдрын амьд үлдэх төвшин 70%-с даван хорт хавдрын дараах амьдралын талаарх сонирхол нэмэгдэж байна. Зөвхөн хорт хавдрын мэс засал биш

Хорт хавдрын мэс засал, сорвийг хүртэл нарийн хянахыг хүсдэг өвчтөнүүдийн тоо нэмэгдсэн. Цацраг туяа нь зөвхөн хорт хавдрыг эмчлэхэд төдийгүй келоид сорвийг эмчлэхэд хэрэглэгддэг.

Хөхний хорт хавдар, эмэгтэйчүүдийн хорт хавдар гэх мэт хавдрын чиглэлээр голчилсон төвийг эрхлэн ажиллуулдаг Илсан Ча эмнэлэг нь дотооддоо цацраг туяан эмчилгээг зөвхөн хорт хавдар төдийгүй хорт хавдрын мэс заслаас үүдэлтэй сорви эмчилэхэд ашиглаж байна.


◇ Хөхний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар, цацраг туяа нь гол эмчилгээний арга

Бүх хорт хавдар нь мэс засал дээр суурилдаг боловч бүрэн эмчлэхийн тулд олон тохиолдолд нэмэлт химийн эмчилгээ эсвэл туяа эмчилгээ шаардлагатай байдаг.

Хөхний хорт хавдар. эмэгтэйчүүдийн хорт хавдар гэх мэт эмэгтэйчүүдийн хорт хавдрын чиглэлээр мэргэшсэн төвийг ажиллуулдаг Илсан Ча эмнэлэг нь дотооддоо  цацраг туяа эмчилгээг зөвхөн хорт хавдар төдийгүй хорт хавдрын мэс заслын сорвинд ашигладаг. Голчлон туяа эмчилгээ хийдэг хорт хавдар нь хөхний хорт хавдар болон умай хүзүүн хорт хавдар юм. Хөхний хорт хавдрыг мэс заслын дараах үе шатнаас үл хамааран туяа эмчилгээ хийх тохиолдол олон байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдрын эрт үеийн өвчтөнүүд цөөнгүй байгаа бөгөөд тэд зөвхөн хорт хавдрыг аван хөх хамгаалан үлдэх мэс заслыг голчлон хийдэг, хөх хамгаалан үлдэх мэс засал хийлгэсэн бол туяа эмчилгээг хослуулан хэрэглэнэ.

Умайн хүзүүн хорт хавдар нь мэс засалгүйгээр туяа эмчилгээгээр эмчлэх ч байдаг. 1-р үеэс 2-р үеийн эхэн үе хүртэл мэс засал хийх хэрэгтэй ч 2-р шатнаас эхлэн цацраг туяа эмчилгээ гол эмчилгээ болдог. Энэ тохиолдолд биеийн гаднаас  цацраг туяаг тарих биш үтрээнд эсвэл умай дотор цацраг идэвхт изотопуудыг байрлуулж, хавдрын ойролцоо байрлалаас цацраг туяа цацруулах брахитерапийн эмчилгээ хийдэг. Цацраг туяа нь эрүүл эд эс болон бусад эрхтэнд нөлөөлөхгүйгээр хийж байж сөрөг нөлөө бага байна. Туяа эмчилгээ нь ойр хавийн эрхтэнд очих цацрагийн тунг багасган хавдрыг үр дүнтэйгээр эмчилнэ.

Илсан Ча эмнэлэг Ким Жү Ри профессор нь " Дотоод цацраг туяа эмчилгээ нь дотооддоо 20 орчим л байдаг" мөн "Манай эмнэлэг нь эмэгтэйчүүдийн хорт хавдрын эмчилгээнд зайлшгүй шаардлагатай төхөөрөмж учир эмнэлэгтээ оруулахаар болсон" гэж хэлсэн юм. Үүнээс гадна хамгийн сүүлийн үеийн цацраг идэвхт тоног төхөөрөмж "Vital Beam" -ийг мөн нэвтрүүлсэн. Энэхүү төхөөрөмж нь өвчтөний эмчилгээний байрлалыг нарийн тохируулдаг тохируулдаг эмчилгээний хүснэгтээр тоноглогдсон байдаг. Туяа эмчилгээ хийлгэх гээд орон дээр хэвтэж буй өвчтөний биеийн хазайлтыг тааруулах, цацраг туяа алдааг аль болох багасгадаг.

◇ Цацраг туяаг ашиглан келоид сорвийг эмчлэх

Мэс заслын дараа үүссэн сорвинд мөн цацраг туяаг ашигладаг. Сорви нь келоид арьстай хүнд хүндрэлтэйгээр үлддэг. " Келоид aрьс нь арьсны гүн давхаргын эд эс нь шарханд хэт их хариу үйлдэл үзүүлэх байдлаар арьс овгор товгор хэлбэртэйгээр эдгэрдэг. Келоид арьсны тархалтын төвшин нь  1~2 хувь ба бодож байгаас их хүн байдаг. Келоид сорви нь харахад таагүй төдийгүй сорвиноос болон загатнах, өвдөх үе байдаг. Илсан Ча эмнэлэг нь келоид эмчилгээний клиникийн үйл ажиллагааг эрхлэн эмчилж байна.

Ким Жү Ри профессор нь " Келоид сорвийг эмчлэхийн тулд стероид тариа, лазер эмчилгээ, хөлдөөх эмчилгээ гэх мэт янз бүрийн аргууд хэрэглэдэг ч, эмчилгээний үр дүн хязгаарлагдмал эсвэл дахин давтагдах магадлал харьцангуй өндөр байдаг" хэмээгээд олон эмчилгээ хийлгэсний дараа келоид сорви дахих үед цацраг туяан эмчилгээ дундаас электрон туяаг ашигладаг эмчилгээг хийлгэх нь сайн" гэсэн байна. Электрон туяаны(Electron beam) эмчилгээ нь биеийн хэсгээс үл хамааран эмчилгээ хийгдэж болдог. Хөхний хорт хавдар зэрэг мэс заслаас үүдэлтэй келоид сорви, кесаров(хийсвэр) мэс заслын дараа үүссэн келоид сорвинд мөн хэрэглэж болдог. Электрон туяа нь арьснаас эхлэн тодорхой тогтсон гүнд нэвтэрч, эрхтэнд нөлөөлдөггүй ба, биед цацраг туяа үлддэггүй тул кесаров(хийсвэр) мэс засал хийлгэсэн эх ч электрон туяагаар эмчилгээ хийсний дараа шууд хүүхдээ хөхүүлэх болон хүүхдэд ойртож болно.

◇ Келоид электрон туяа эмчилгээний сэтгэл ханамж 96% 

 Илсан Ча эмнэлгийн келоид эмчилгээний клиник нь хорт хавдрын эмчилгээний тоног төхөөрөмж болох шугаман хурдасгуур(LINAC)-ын электрон туяаг ашиглан келоид сорвийг эмчилдэг. Эмчилгээ нь хэт их өссөн сорвийг тайран авах " сорвийг тайрч авах мэс засал"-г хийсний дараа өдөрт 1 удаа сорвины хэсэгт электрон туяагаар эмчлэх байдлаар хийгддэг. Тухайн хэсгээс хамаарч 3-4 удаа хийдэг бөгөөд 1 удаагийн эмчилгээнд 5-10 минут зарцуулдаг. Түлэгдэх мэт халуу оргих болон өвдөлт байхгүй. Сорви тайрч авах мэс засал хийснээс хойш 72 цагийн дотор электрон туяа эмчилгээг эхлүүлбэл илүү сайн үр дүн гарах болно. Ким Жү Ри профессор нь 10 жилийн хугацаанд 1200 гаруй келоид электрон туяагаар эмчилгээ хийсэн Солонгос улс дотроо хамгийн их клиник туршлагатай эмч юм. Төрөх төв, эмэгтэйчүүдийн хавдрын төв, бамбай булчирхайн хорт хавдрын төв гэх мэт төрөл бүрийн тасагтай хамтран ажиллах замаар хувь хүнд тохирсон эмчилгээг хийдэг. 

Ким Жү Ри профессорын кесаров(хийсвэр) мэс заслын үүдэлтэй келоид сорвитой 26 эхчүүдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд эмчилгээнд сэтгэл ханамжтай 96%, бүрэн эдгэрэлт 77% илэрсэн байна.


Share:
Related Hospitals
Илсан Ча эмнэлэг(CHA Ilsan Women's & Children's General Hospital)
Visit Hospital