Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр 'Хорт хавдрын өвчлөлийн 1/3 нь урьдчилан сэргийлэх боломжтой, 1/3 нь эрт оношлон эрт эмчилснээр бүрэн эдгэрэх боломжтой бөгөөд үлдсэн 1/3 хорт хавдартай өвчтөнүүдэд тохирох эмчилгээ хийвэл сайжрах боломжтой байдаг байна. Бодитоор урьдчилан үзлэг, шинжилгээг өргөжүүлж, тоног төхөөрөмжийг хөгжүүлснээр хорт хавдартай өвчтөнүүдийн амьдрах түвшин сүүлийн 10 жилийн хугацаанд 16.7 орчим өссөн байна. Тэгэхээр ямар өвчинд ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ? Илсан Ча эмнэлгийн Эрүүл мэндийн үзлэг шинжилгээний төвөөс дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. 

MRI | Тархины болон булчингийн тогтолцоог (булчин ба мэдрэлийн) дүрслэх шинжилгээ

MRI (Magnetic Resonance imaging, Соронзон резонансын дүрслэл) нь тархины судасны болон тархины хавдрыг шалгахын тулд толгой, хүзүүний эсвэл нугасны шинжилгээнд ихэвчлэн ашигладаг. MRI-ийн үр дүн нь эд эсээс хамааран өөр өөр гэрэл, сүүдэртэй харагддаг тул CT-ээр шалгахад хэцүү байдаг булчин, шөрмөс, арьсан доорх өөх гэх мэт зөөлөн эдүүдийг (яс, үе мөчний эргэн тойрон дахь зөөлөн эдүүд) шинжлэхэд үр дүнтэй байдаг.

Давуу тал: Өндөр давтамжтай ионжуулагчгүй цацрагийг ашиглан хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй, өндөр нарийвчлалтай, янз бүрийн өнцгийн зургийг өвчтөний байрлалыг өөрчлөхгүйгээр авах боломжтой.

Сул тал: Шинжилгээний төлбөр нь харьцангуй үнэтэй бөгөөд удаан хугацаа (40 минут) шаардагдана.

Энэ тохиолдолд санал болгож байна: Тархины хавдар, тархины ишемийн шигдээс, тархины цус алдалт харвалт, тархины халдвар, тархины гажиг, тархины өвчин, нугасны хавдар болон олон тооны шигдээс, умайн хүзүүний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдар гэх мэт өвчлөлд оношлогоо хийхэд тохиромжтой.

CT | Эд эрхтэн дэх хавдар, хугарал

CT (Computed Tomography, Компьютер томографи) нь эд эрхтэн дэх хавдар, хугарлыг тодорхойлох, мөн эд эрхтэн дэх цус алдалтыг тодорхойлоход ашигладаг. CT нь рентген үүсгүүр бүхий том, дугуй машин дээр хийгддэг. 10 минутын турш рентген туяаг хэд хэдэн удаа хийсний дараа компьютертээр зургийг нэгтгэснээр хүний биеийн хөндлөн огтлолын гурван хэмжээст дүрсийг бий болгох зарчим юм. Рентген зураг авах үед яс нь цагаан, булчин болон зөөлөн эдүүд хар өнгөтэй харагддаг. CT-ийн хамгийн том давуу тал нь олон зураг авах явцад бие махбод дахь бүтэц, гэмтлийг илүү нарийвчлалтай тодорхойлох боломжтой юм.

Давуу тал: Шинжилгээний төлбөр нь харьцангуй хямд, богино хугацаа шаардагдана.

Сул тал: Шинжилгээ хийх явцад тодорхой хэмжээний цацраг туяанд өртдөг.

Энэ тохиолдолд санал болгож байна: Толгой, хүзүү, уушиг, улаан хоолой, медиастинум, элэг, ходоод гэдэсний зам, яс, гэх мэт бараг бүх эрхтнүүдэд хавдар үүссэн байж болзошгүй тохиолдолд зүрх судасны эсвэл тархины шигдээс гэх мэт яаралтай үзлэг хийх шаардлагатай тохиолдолд, мөн хугарал байгаа эсэхийг шалгах үед.

CT ба MRI-ийн ялгаа юу вэ?

Хугарсан тохиолдолд CT-ээр үзэх нь зөв бөгөөд харин булчин, шөрмөс, мэдрэлийн хэвийн бус байдлыг шалгахын тулд MRI шинжилгээ нь үр дүнтэй байдаг.

 PET-CT | Оюун ухааны хомсдол

PET-CT нь позитроны ялгаралтын томограф (PET) ба CT-ийн хосолсон шинжилгээ юм. Шинжилгээний зорилго нь тухайн өвчний функциональ зураг (PET) ба морфологийн зургийг (CT) нэгэн зэрэг шинжилгээ хийн бие дэх эд эсийн биохимийн болон бодисын солилцооны байдлыг шалгаснаар өвчнийг шимжлэх явдал юм. Энгийнээр хэлэхэд бидний биед агуулагдах глюкоз эсвэл амин хүчлийн бодисын солилцооны үйл явцыг хэмжих, биохимийн өөрчлөлтийг ажиглах замаар өвчний магадлалыг урьдчилан таамаглах юм. Үүний энгийн жишээ нь оюун ухааны хомсдол юм. Альцгеймерийн оюун ухааны хомсдол нь тархинд бета амилоид хэмээх уураг хэт их хуримтлагдсанаас үүдэлтэй бөгөөд тархины эсүүдэд нөлөөлж эхлэх бөгөөд амилоид PET-CT шинжилгээг хийлгэн тархинд бета амилоид хэр их хуримтлагдсаныг тодорхойлсноор өвчнийг урьдчилан таамаглах, урьдчилан сэргийлэх боломжтой болдог.

Давуу тал: Тодосгогч бодисыг ашигладаггүй бөгөөд хүний ​​биед хоргүй радиолитийн бага хэмжээгээр шинжилгээ хийх боломжтой ба хугацаа богино тул давтан шинжилгээ хийх боломжтой.

Энэ тохиолдолд санал болгож байна: Өдөр тутмын амьдралд тань саад болох хэмжээний ой санамж муудаж байвал, оюун ухааны хомсдол өвчин гэж сэжиглэж байгаа бол

SPECT-CT | Ясны өвчин, зүрхний өвчин, тархины өвчин

SPEC-CT (Single Photon Emission Compused Tomografy-CT, Нэг фотоны томографи) нь яс, зүрх, тархи гэх мэт өвчнийг нарийн оношлоход ашигладаг өндөр технологийн дүрс оношилгооны төхөөрөмж юм. Бие махбодид гэмтэл, үйл ажиллагааны шинж чанарыг тодорхойлоход үр дүнтэй SPECT (гамма камер) ба бие махбодийн бүх анатомийн дүр төрхийг олж авах боломжтой CT-ийн давуу талыг хослуулан нарийн, үнэн зөв оношлох боломжтой. 

Давуу тал: CT-ээс ялгаатай нь цацраг туяа дамжуулдаггүй боловч хүний ​​биед нөлөөлөхгүй бага хэмжээний радиофармацын тариа тарьж хүний биед ямар ч нөлөө үзүүлэхгүй оношилдог онцлогтой. Бага эрсдлээр олом төрлийн шинжилгээ хийх боломжтой.

Энэ тохиолдолд санал болгож байна: Ясны өвчин, зүрхний өвчин, тархины өвчнийг оношлоход тохиромжтой.

Share:
Related Hospitals
Илсан Ча эмнэлэг(CHA Ilsan Women's & Children's General Hospital)
Visit Hospital