Арьсны хөгшрөлт эхэлмэгц арьсны давхаргад коллаген багасч, улмаар арьсны уян хатан чанар буурч, хацар унжин, нүд, уруул, хүзүүн хэсэгт үрчлээ үүсдэг. Нэмж хэлэхэд нас ахих тусам эрүү доорхи булчин суларч арьс нь унжин эрүүн доодох арьсанд хоосон зай бий болон өөх тос хуримтлагдаж, давхар эрүү үүсдэг. Нүүрний хэлбэр алдагдан давхар эрүү хэт их гарах тохиолдолд хөгшин харагдан эвгүй сэтгэгдэл төрүүлдэг учир  олон хүмүүс үүнийгээ сайжруулахын тулд янз бүрийн оролдлого хийдэг. Суларсан хацар, давхар эрүү багасгах мэс ажилбар нь  lifting (арьс чангалах)  лазер юм. Арьс чангалах лазер нь мэс заслын бус аргаар унжсан хацар, давхар эрүү, үрчлээ гэх мэт сайжруулах үр дүнтэй байдаг. Ялангуяа сүүлийн үед өвдөлтгүйгээр унжсан хацар, давхар эрүүг (чангалах) сайжруулахаас гадна арьсны бүтэцийг хамгаалах боломжтой Oligio-лазер ихээр хийгдэж байгаа.
Oligio- арьс чангалах лазер нь RF-ийн өндөр давтамжийг ашиглан арьсны давхарга дахь коллагеныг идэвхжүүлдэг мэс ажилбар юм. Энэ нь мэс засал ч гэсэн тариагүйгээр арьсыг чангалж, үрчлээг сайжруулах үйлчилгээтэй. Энэ нь хүний ​​биед хоргүй цахилгаан гүйдэлтэй хамт арьсны давхрагруу дамжсан халуун нь  коллагенийг ялгаруулж  өргөх нөлөө үзүүлдэг юм. Мэс ажилбарын дараа коллаген аажмаар ялгарах тул үр нөлөө нь удаан үргэлжлэх давуу талтай байдаг.
Ялангуяа европ хүмүүстэй харьцуулахад арьсны давхарга нь илүү зузаан эмзэг Солонгос хүмүүсийн арьсны хэв шинжид нэн тохиромжтой системтэй тул ердийн lifting(арьс чангалах) лазеруудаас илүү аюулгүй бөгөөд үр дүнтэй байдаг. Мэс ажилбарын цаг нь ердийн lifting(арьс чангалах) лазертай харьцуулахад илүү хурдан бөгөөд, Oligio-ийн өөрийн ухаалаг хөргөлтийн систем ба чичиргээний горим нь өвдөлтийг багасгадаг бөгөөд тусдаа мэдээ алдуулалтын үйл явцын шаардлагагүй. Хөхрөлт болон хавдалт бараг байдаггүй тул эдгэрэлтийн хугацаа гэж байхгүй ба мэс ажилбарын дараа шууд нүүрээ угаах болон нүүрээ будаж болох учир цаг зав бага албан ажилтангууд хэзээ ч хийлгэж болох мэс ажилбар юм. Нүдний орчим, зовхи болон нүүр бүхэлдээ, шуу, гуя, хэвлий гэх мэт уян хатан чанараа алдан унжиж сунасан биеийн арьсанд lifting(арьс чангалах) хийж болно. Мэс ажилбарын дараа арьсыг хурдан нөхөн сэргээх зорилгоор хүнд дасгал хийх, архи уухаас татгалзаж, гадаа гарахдаа нарнаас хамгаалах тос түрхэх хэрэгтэй. Нүүрний lifting(арьс чангалах) лазерын тохиолдолд тухайн хүний   биеийн байдлын дагуу тохиромжтой мэс ажилбараар өөрчлөгдөх тохиолдол их байдаг. Ялангуяа хацрын мах хэтэрхий байхгүй тохиолдолд lifting(арьс чангалах) лазерыг буруу хийвэл илүүтэйгээр хацар хонхойх зэрэг сөрөг үр дагавар үүсгэж болзошгүй тул мэс ажилбарын өмнө заавал туршлагатай эмнэлгийн мэргэжилтэнтэй зөвлөлдөж зөвлөгөө авсны дараа мэс ажилбарыг хийлгэх эсэхээ шийдэх хэрэгтэй.




Share: