Нүүр хэлбэр нь анхны сэтгэгдэл, дүр төрхийг тодорхойлоход хамгийн чухал юм.

Ялангуяа хацрын яс тодорч харагдах нь зөрүүд сэтгэгдэл үлдээж болох бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд бага зэрэг эрэгтэй ​​дүр төрхтэй мэт санагдах гэх мэт гадаад үзэмжийн хувьд сэтгэл хангалуун бус байх гол шалтгаан байж болох юм.

Физиологи судлалын хувьд хацрын яс том байх тусам илүү хэцүү амьдардаг гэсэн эртний нотлогдоогүй яриа байдаг тул эмэгтэйчүүдийн хувьд хацрын яс аль болох товойж харагдахгүй  байх нь дээр гэсэн ойлголт байдаг. Тиймээс физиологи судлалд чухал ач холбогдол өгдөг Солонгос улсад хацрын яс товойж гарсан байх нь таатай мэдрэмж төрүүлэхгүй гэж үзэх тул гоо сайхны эмнэлэгт хандан, анагаах ухааны тусламжтайгаар хацрын яс багасгах мэс засал хийлгэн нүүрний хэлбэрээ сайжруулах эрэлт нэмэгдэж байна.

Хацрын ясыг багасгах мэс засал нь нүүрний эзэлхүүнийг сайжруулах төдийгүй илүү залуу харагдуулах үр дүнтэй бөгөөд, улмаар товойж гарсан хацрын ясыг зохих хэмжээнд зөв түлхэж дотогш оруулснаар илүү шинэлэг, зөв зөөлөн дүр төрхийг бүрдүүлнэ.

Юунаас илүүтэй урд болон хажуу, 45 градус аль ч  өнцгөөс харсан шөвгөр, гурван хэмжээст шугамыг гаргасан байх нь хацрын яс багасгах мэс засал гэж хэлж болно.

Хацрын ясыг багасгах мэс заслын янз бүрийн аргууд байдаг боловч зарчим нь нэг юм. Мэс заслын зорилго нь товойж гарсан хацрын ясыг түлхэж 45 градусын өнцөгтэй хацрын ясыг тэгшхэн болгох бөгөөд хүн бүрийн хацрын ясны дотогш оруулах хэмжээ (хязгаар) өөр байдаг.

Тиймээс хүн бүрт тааруулж хацрын ясыг түлхэн оруулах үед өнцөг ба багасгах хүрээг тохируулах нь мэс засал хийж буй эмчийн ур чадвар, ноу-хаугаас хамаардаг бөгөөд мөн тохируулсан хацрын яс шилжих буюу наалдахгүй байх гэх мэт мэс заслын дараах гаж нөлөөнөөс урьдчилан сэргийлэх нь чухал. 

Сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа 3D хацрын ясыг багасгах мэс засал нь хацар, хажуугийн ясыг 45 градусаар  багасгах мэс засал юм. Бүрэн тайралт хийсний дараа хацрын ясны нэг хэсгийг хасч, түлхэн оруулж тааруулдаг мэс заслын аргын хувьд зөв тайрах нь хамгийн чухал юм.

Хацрын ясны хэлбэрээс хамаарч тайралтын шугамын байрлал, өндөр намыг өөр өөр загвараар гаргаж нягт нямбай тааруулах нь маш чухал юм.

3D хацрын яс багасгах мэс засал шаардлагатай нүүрний хэлбэрийн хувьд хажуугийн хацар, 45 градусын хацрын яс, товойн гарсан урд хацрын яс, нүүрний хэлбэр өргөн байх гэх мэт тохиолдлууд байдаг. Түүнчлэн, хацрын ясны хэмжээг багасгасны дараа наалдахгүй байх, хацар унжих талаарх санаа зоволт,  хацрын яс хөдлөх, гаж нөлөө өгч дахин мэс засал хийх талаар бодож байгаа, эсвэл хацрын яс багасгах мэс засал хийлгэсэн ч  ямар нэгэн нөлөө үзүүлээгүй тохиолдол, мөн хацрын ясны хэмжээг багасгах мэс засал хийлгэсний дараа хурдан сэргэхийг хүсч байвал 3D хацрын яс багасгах мэс засал тохиромжтой юм.

Хацрын ясыг багасгах мэс засал хийхэд шаардагдах хугацаа харьцангуй богино 40 минут орчим бөгөөд ойр орчмын эдэд гэмтэл бага тул хавдах, хөхрөх шинж тэмдэг бараг гарахгүй бөгөөд ихэнх нь амралтын өдрүүдэд мэс засал хийлгэж, маргааш нь ажилдаа явах боломжтой. 

Энгийн нүүрний хэлбэр засах гоо сайхны мэс засал нь мэс заслын дараа хавдах болон хөхрөлт их байдаг учир эдгэрэх хугацаа сар орчим байдаг бол 3D  хацрын яс багасгах мэс засал нь боолтгүйгээр өдөртөө эмнэлгээс гарах боломжтой, мэс заслын дараа 3-4 өдөр болоход ихэнх өвчтөнүүд энгийн амьдралдаа эргэн орж чаддаг.

Хацрын ясыг багасгах 3D мэс засал нь зөвхөн хацрын ясыг дотогш хийх арга биш эргэлдэх аргаар хацрын ясыг багасгах, урд болон хажуугийн хацрыг хамт багасгах нөлөө их байдаг учир мэс заслын сэтгэл ханамж хангалттай өндөр байдаг.

Нөгөөтэйгүүр, гоо сайхны мэс засал нь сонголттой байдаг тул хацрын ясны мэс заслын үнэ, нүүрний хэлбэр болон хацрын ясны мэс заслын үнэ, хацрын яс багасгах мэс заслын дараах, нүүрний хэлбэр сайн засдаг эмнэлэг гэх мэт сурталчилгаанд хууртахгүйгээр багадаа 2-3 гоо сайхны мэс заслын эмнэлэгт өөрийн биеэр очин мэргэжилтний хангалттай зөвлөгөөг авсаны дараа хамгийн тохирсон зөв шийдлийг санал болгосон эмнэлэгт мэс засал хийлгэвэл хацрын ясны мэс заслын дараа хангалттай үр дүн гарах болно.


Кирин гоо сайхны мэс заслын эмнэлэг И Син Рюн 


Share: