Шүд нь зажлах, aялга гэх мэт  үйл ажиллагааны үүрэг гүйцэтгэдэг төдийгүй хүний ​​төрх царайг тодорхойлдог чухал хүчин зүйл юм. Тийм учраас шүдгүй байх нь сэтгэл санааны эрүүл мэнд ба амьдралын хэм хэмжээг их хэмжээгээр багасгах боломжтой. Сүүлийн үед эрүүл өндөр наслан амьдрахын тулд үйл ажиллагаагүй болсон шүдийг орлуулах имплант суулгацын талаар сонирхох нь ихсэж байна. Гэвч өндөр настай эсвэл бие өвчин эмгэгтэй тохиолдолд  мэс ажилбарын хариуцлага өндөр байдаг тул шүдний эмнэлгийг сонгохдоо хянуур хандах хэрэгтэй. 

Ахмад настнууд, бие ямар нэг өвчтэй өвчтөн нь цус алдалтыг зогсооход хэцүү байдаг ба эдгэрэх явц удаан байдаг тул мэс ажилбарын арга хосолсон имплант суулгацын эмчилгээ хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Гэсэн хэдий ч, 3D CT, 3D амны хөндийн сканер гэх мэт нарийвчилсан шинжилгээ хийсний дараа өвчтөнд тохирсон эмчилгээний аргыг тохируулан хийвэл имплант суулгацын мэс ажилбарыг хийлгэх боломжтой. Тиймээс шүдний эмнэлгийг сонгохдоо сүүлийн үеийн тоног төхөөрөмж байгаа эсэх, хариуцаж буй эмч нь хангалттай туршлага, ур чадвартай эсэхийг урьдчилан шалгах шаардлагатай. 

Навигаци имплант суулгац нь өндөр настан, биеийн өвчлөлтэй өвчтөний мэс ажилбарын ачааллыг бууруулж чадах төлөөлөх эмчилгээний арга юм. Энэ нь 3D шинжилгээний төхөөрөмжөөр 3D дүрс үүсгэж, үүн дээр үндэслэн компьютерт хуулбарлах мэс ажилбарыг хийх аргаар имплант суулгац суулгах байршил, өнцөг, гүнийг тооцоолон гаргаж үүсэх сөрөг нөлөөг багасгах боломжтой. Навигаци хөтөч үйлдвэрлэх замаар илүү нарийн төвөгтэй имплант суулгацыг суулгах боломжтой. 

Навигаци имплант суулгацтай холбож болох зүслэггүй суулгацны мэс ажилбар нь өндөр настан болон биеийн өвчлөлтэй өвчтөнүүдэд тустай эмчилгээний арга юм. Ерөнхий мэс ажилбар нь буйлны зүсэлт хавсардаг бөгөөд мэс ажилбарын ачаалал ихтэй ба, зүсэлтгүй суулгацын мэс ажилбар нь буйлны зүсэлтийг хассанаар өвдөлт, хавдах, цус алдах зэрэг мэс ажилбарын ачааллыг ихээхэн бууруулдаг. Мөн эд эсийн гэмтэл бага түргэн эдгэрэх давуу талтай. 

Имплант суулгацыг ямар нэгэн асуудалгүй удаан хугацаагаар ашиглахын тулд мэс ажилбарын дараа хянан арчлахад анхаарах хэрэгтэй. Тиймээс шүдний эмнэлгийг сонгохдоо зөвхөн эмчилгээ төдийгүй дараах арчилгаанд туслах газрыг олох шаардлагатай. Үүнээс гадна мэс заслын багаж хэрэгслийн эрүүл ахуй, ариутгалыг сайн хянан хийсэн эсэх, жинхэнэ имплант суулгацыг ашиглаж байгаа эсэх, шаардлагагүй нэмэлт эмчилгээ байхгүйгээр өвчтөнд тохирсон эмчилгээний аргыг санал болгож байгаа эсэх зэргийг харгалзан үзэх шаардлагатай.


Seogyo-dong Сагуанаму шүдний эмнэлгийн хиймэл шүдний тасгийн мэргэжилтэн Ким Кён Хун захирал.


Share: