Профессор Ха Юу Шинийн судалгааны багийн хийсэн судалгаа ... "Хэвлийн таргалалттай бол өвчлөл 60% хүртэл өндөр байна"

Гэдэстэй эрчүүд түрүү булчирхайн эрүүл мэнддээ илүү их анхаарах хэрэгтэй. Учир нь судалгаагаар хэвлийн таргалалттай эрчүүдэд түрүү булчирхайн хорт хавдрын өвчлөл 60% хүртэл өндөр байдаг болохыг тогтоожээ.

БНСУ-н Католик их сургуулийн Сөүл Марияа эмнэлгийн Урологийн тасгийн профессор Ха Юу Шин-н баг нь 2009-2015 онуудад 50-аас дээш насны 1.9 сая гаруй эрчүүдэд түрүү булчирхайн хорт хавдар үүсэx эрсдэл - бэлхүүсний тойрог хоорондын хамааралд дүн шинжилгээ хийжээ. Үүний үр дүнд хэвлийн таргалалгүй эрчүүд ердөө 1.1% нь түрүү булчирхайн хорт хавдар туссан бол бүсэлхийн тойрог 90 см-ээс дээш эрчүүдийн 5.1% нь түрүү булчирхайн хорт хавдартай байсан байна.

Ялангуяа биеийн жингийн индекс дээр (BMI Жин ба өндрөөр илэрхийлдэг таргалалтын хэмжээ) үндэслэсэн ч бүсэлхийн тойргоос шалтгаалан өвчин үүсэх эрсдэл өөр өөр байв. 

Тухайлбал илүүдэл жинтэй бүлэгт бүсэлхийн тойргийн хэмжээгээр түрүү булчирхайн хорт хавдар үүсэх эрсдэлийг судалсны үр дүнд, бүсэлхийн тойрог 85-аас доош бол 0.99, хэрэв 85 см-ээс дээш 90см-аас доош бол 1.04, ба 90 см-ээс дээш 95см-аас бага бол 1.21 бөгөөд 95 см буюу түүнээс дээш бол 1.69 гэж гарсан нь бүсэлхийн тойргын хэмжээнээс хамаарч түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэл 60% -аас их ялгаатай гарсан байна.

Профессор Ха Юу Шин хэлэхдээ "Биеийн жингийн индекс үзүүлэлтээр ижил жинтэй хүмүүс ч биеийн хэлбэр, булчин, өөхний хэмжээ нь янз бүрийн тархалттай байдаг тул хэвлийн тойрог нь өөхний хуримтлалыг дүгнэх илүү нарийвчлалтай арга" бөгөөд "Энэхүү судалгаагаар бид таргалалт болон түрүү булчирхайн хорт хавдар үүсэх эрсдэлийн хоорондын хамаарлыг илүү нарийвчлан дүгнэх боломжтой болсон ба хэвлийн таргалалт нь түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл болох нь батлагдсан" гэж хэллээ.

Хэвлийн таргалалтыг эс тооцсон ч, 50 наснаас эхлэн түрүү булчирхайн хорт хавдрын өвчлөл жил бүр хурдацтай нэмэгдэж байна. Эрэгтэйчүүдийн хамгийн их өвчилдөг хорт хавдрын дөрөвдүгээрт бичигдсэн байна. БНСУ-ын Урологи судлалын нийгэмлэгийн мэдээлснээр 20 жилийн хугацаанд түрүү булчирхайн хорт хавдар 20.6 дахин нэмэгдсэн байна.

Түрүү булчирхайн хорт хавдрын шалтгаан нь тодорхой мэдэгдэхгүй байгаа ч хөгшрөлт, удамшил, хооллолт зэрэг нь эрсдэлт хүчин зүйлүүдээр тодорхойлогдож байна. 

Төрөл бүрийн шалтгаан байдаг ч тэр дундаас түрүү булчирхайн хорт хавдар нь ‘өөх тос’-той илүү холбоотой гэж тодорхойлогдож байна. Учир нь амьтны гаралтай өөх тос их хэмжээгээр эр бэлгийн даавар ялгаруулдаг тул түрүү булчирхайн хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Профессор Ха Юу Шин "Хэвлийн таргалалттай эрчүүд түрүү булчирхайн хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй тул хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын хэв маягаа тууштай зохицуулж байх хэрэгтэй" гэж хэллээ.

Түрүү булчирхайн хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд 'өөх тос' -ийг хасаж ногоо давамгайлсан хоол идэх нь сайн хэрэг. БНСУ-ын Урологи судлалын нийгэмлэгийн  мэдээлснээр мах, түргэн хоол гэх мэт өөх тос ихтэй хооллолт нь түрүү булчирхайн хорт хавдрын эсийг дэмждэг тул аль болох бага хооллох нь дээр. Үүний оронд шинэхэн жимс, ногоо идэх нь түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдлийг бууруулдаг тул долоо хоногт 5-аас илүү идэхийг зөвлөжээ.

Ялангуяа түрүү булчирхайн хорт хавдар нь эрт үедээ ямар нэг өвөрмөц шинж тэмдэг байдаггүй тул үзлэг шинжилгээгээр эрт илрүүлэх хэрэгтэй. Түрүү булчирхайн хорт хавдрыг эрт олох тусам эмчлэх нь хялбар болно. Ердийн шинж тэмдгүүд нь шээхэд зовиуртай байх, цустай шээх зэрэг орно. Хэрэв даралт ихсэх, чихрийн шижин, хэт таргалалт гэх мэт архаг өвчнөөр өвдөж байвал 40 наснаас эхлэн тогтмол үзлэг шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Эрсдэлт хүчин зүйл байхгүй ч гэсэн 50-наснаас хойш жилд нэг удаа түрүү булчирхайн хорт хавдрын шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна.

Түрүү булчирхайн хорт хавдраас урьдчилан сэргийлэх шилдэг 5 зөвлөмж

1. Шинэ жимс, ногоог долоо хоногт дор хаяж 5 удаа идэх

2. Долоо хоногийн 5 өдөр 30 минутаас дээш хөлс гарах хэмжээнд алхах юмуу дасгал хийх

3. Өөх тос ихтэй махны хэрэглээг бууруулж, зохих жингээ барих

4. 50-аас дээш насны эрчүүд жилд 1 удаа түрүү булчирхайн хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ өгөх

5. Гэр бүлийн түүхтэй бол 40 наснаасаа эхлэн жилд 1 удаа түрүү булчирхайн хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ өгөх


Share:
Related Hospitals
Католик их сургуулийн Сөүлийн Марияа эмнэлэг(The Catholic Univ. Of Korea Seoul St. Mary's Hopital)
Visit Hospital