Гэр бүлд нь хорт хавдартай өвчтөн байгаа бол залуу наснаас эхлэн шинжилгээ өгөх

20-30 насны хүмүүс эрүүл чийрэг учир эрүүл мэндийн шинжилгээ өгөхийг чухалд үзэхгүй байх нь бий.

Гэвч залуу хүмүүс ч гэсэн тогтмол бус амьдралын хэв маяг, хооллох зуршлаас болж архаг өвчнөөр өвчилөх, мөн удамшлын өвчний гэр бүлийн түүхтэй хүмүүс тодорхой өвчин тусах магадлалтай тул эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах нь зүйтэй юм. 

Одоогийн байдлаар Солонгос улсын эрүүл мэндийн даатгалын газраас цусны шинжилгээ, цусан дахь сахарын хэмжээ, элэгний үйл ажиллагааны шинжилгээ (AST / ALT, r-GTP), бөөрний үйл ажиллагааны шинжилгээ (сийвэнгийн креатинин, e-GFR) зэрэг шинжилгээ өгөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд цусны дэлгэрэнгүй шинжилгээ гэх мэт тусдаа хийлгэх шаардлагатай байдаг.

Гандун Кёнхи их сургуулийн эмнэлгийн Эрүүл мэндийн шинжилгээний төвийн дарга Ча Жэ Мён "Суралцах,ажил хайх, ажлын байрны эхний жилүүд гэх мэт стресс ихтэй байдаг үе тул ходоод гэдэсний хямрал эсвэл хоолойд юм тээглэх мэт шинж тэмдэг мэдрэгдэх бол улаан хоолойн үрэвсэл гэх мэт байж болох тул ходоодны дурангийн шинжилгээ хийх хэрэгтэй" гэж хэлсэн байна.


Хөхний хорт хавдартай залуу өвчтнүүдийн тоо нэмэгдэж байна ...30 наснаас эхлэн шинжилгээ өгөх

Солонгос улсад 40-69 насны эмэгтэйчүүдэд 2 жил бүр хөхний рентген шинжилгээ хийхийг зөвлөж байна. Гэвч шинжилгээнд сайн харагддаггүй нягтралтай хөхний тохиолдол их байдаг тул залуу эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын оношлогоо ихсэж байгаа бөгөөд 30 наснаас эхлэн хөхний хорт хавдрын шинжилгээг авч үзэж болно.

Оношлогооны хувьд хөхний рентген, хөхний ЭXО шинжилгээ байна. Хөхний рентген шинжилгээгээр илрүүлэх боломжтой хорт хавдар байдаг бол мөн хөхний ЭXО шинжилгээгээр  илүү сайн илрүүлэх боломжтой хөхний хорт хавдар байдаг гэх мэт харилцан нөхөх талууд байгаа тул хоёуланг нь өгөх нь сайн байдаг.

Шинжилгээ хийлгээд явахад зарим эмнэлэгт жаахан ажиглая гэхэд зарим эмнэлэгт яг одоо мэс засал хийлгэхийг зөвлөдөг шиг шийдвэрээ өөрчлөх тохиолдол байдаг.

Тус төвийн захирал Ча Жэ Мён хэлэхдээ "Хэвийн эсвэл хэвийн бус байдлын дүгнэлтээс биш өвчинөөс хамаарч эмчилгээний хоёрдмол утга байж болно."гэж хэллээ.


Гэр бүлийн гишүүдийн дунд бүдүүн гэдэсний хорт хавдартай өвчтөн байгаа бол "бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ" өгөх хэрэгтэй

Бүдүүн гэдэсний хорт хавдрыг үүсгэдэг ургацаг бүдүүн гэдэсний хорт хавдар болох явц ойролцоогоор 5-аас 10 жил болдог тул 50 наснаас бүдүүн гэдэсний хорт хавдрын шинжилгээ хийлгэхийг зөвлөдөг. Учир нь ургацагийг авснаар хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Гэвч бодисын солилцооны хам шинж өвчтэй эрэгтэй эсвэл ойрын гэр бүлийнхний дунд бүдүүн гэдэсний хорт хавдартай өвчтөн байгаа бол эрт шинжилгээ өгөх хэрэгтэй. Хэрэв хэвлийн өвдөлт, цустай өтгөн гарах, турах, өтгөний зузааны хэмжээ буурах, сүүлийн үед өтгөн гарах зуршил өөрчлөгдөх гэх мэт бүдүүн гэдэсний хорт хавдрын шинж тэмдэг илэрвэл наснаас үл хамааран шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийлгэхэд хамгийн хэцүү зүйлийн нэг бол өмнөх өдөр хийгддэг гэдэс цэвэрлэх үйл явц юм. Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ муу хийгдвэл үзлэгт хамрагдах үед өвчнийг харалгүй алдах, мөн шинжилгээ хийх үед илүү их өвдөх, цоорох эрсдэл өндөр болно.

Тус төвийн захирал Чэ Жэ Мён "Өмнө нь 4 литр цэвэрлэгээний эм авч байсан бол сүүлийн жилүүдэд энэ хэмжээ 1 литр болж буурсан, мөн зарим тохиолдолд хатуу эм ууж цэвэрлэх тохиолдол ч байгаа тул илүү хялбар болсон" гэж хэллээ.



Share:
Related Hospitals
Гандун Кёнхи Их Сургуулийн эмнэлэг(KyungHee University Dental Hospital at Gangdong(KUIMS))
Visit Hospital