Answers

Өвчтөний илгээсэн материал маш хязгаарлагдмал байгаа учир тодорхой хариу өгөхөд хүндрэлтэй байна. Дээрх шинжилгээний дараа цусны шинжилгээний хариу элэгний үйл ажиллагаа тийм ч муу биш байвал, nexavar эмчилгээг хийж болох юм. Төлөвлөж буй эмчилгээний хугацаа нь энэ эмний урвалаас шалтгаалан өөрчлөгдөх болно. Хийгдэх шинжилгээ: PET CT, liver MRI, chest CT, элэгний үйл ажиллагаа, цусны шинжилгээ гэх мэт байх ба хугацаа 6 - 8 хоног, шинжилгээний үнэ: Ойролцоогоор 3,000,000 - 3,500,000 вон орчим.

Answer of Ионсэй их сургуулийн анагаах ухааны их сургуулийн Ганнам сэбэранс эмнэлэг
view more this hospital

Бидэнд илгээсэн өвчтөний материалтай танилцлаа. Уушгинд тархсан элэгний хорт хавдар 4 шат бөгөөд хорт хавдар тархсан тохиолдолд мэс засал хийдэггүй. Химийн эмчилгээ хийх ба энэ үед хийгдэх химийн эмчилгээний хувьд бүрэн эдгэрэх зорилготой биш хорт хавдраас үүдэлтэй шинж тэмдэг болон амьдрах хугацааг уртасгах зорилготой юм. Одоо байгаа газраа шинжилгээ хийлгэсэн боловч Солонгост хийлгэсэн шинжилгээний хариу тодорхой байж эмчилгээ хийгддэг болохоор онош тодруулах шинжилгээ дахин хийх болно. Шинжилгээний үнэ: 5,000,000 - 7,000,000 вон (цусны шинжилгээ, chest CT, abdominal pelvis CT, Liver MRI, PET-CT, bone Scan)
***Эх орондоо эдийн шинжилгээ хийлгэсэн бол слайд болон хариуг заавал авчраарай.
Уух химийн эмчилгээ (Nexavar): 1 сар уух эмний үнэ 3,000,000 - 4,000,000 вон (тасралтгүй уух хэрэгтэй)
Хугацаа: 2 долоо хоног (эдийн шинжилгээ болон онош тодруулах шинжилгээний дараа химийн эмчилгээ 1 удаагийн хугацаа)
2 - 3 сар тутам үр дүн шалгах шинжилгээ 1,500,000 - 2,000,000 вон
Элэгний хорт хавдар нь элэгний үйл ажиллагаанаас шалтгаалан амьдрах хугацааг тодорхойлох толхиолдол байдаг. Тиймээс хэр үр дүнтэй байх, эмчилгээний дараа хэр удаан хугацаанд амьдрахыг одоо хэлэх боломжгүй. Эмчилгээний дараа үр дүнг харах хэрэгтэй. Өвчтөний биеийн байдал сайнгүй байвал хүчтэй химийн эмчилгээг дийлэхгүй байх магадлалтай байдаг тул өвчтөний биеийн байдал тааруу байгаа бол Солонгос улсад эмчилгээ хийлгэх эсэхээ маш сайн бодож үзэх хэрэгтэй. Хувь хүний ​​бие/ сэтгэцийн эрүүл мэндээс шалтгаалан нэмэлт шинжилгээ болон хамтарсан үзлэг хийх шаардлагатай тохиолдолд нэмэлт төлбөр гарна.

Answer of Чүнан их сургуулийн эмнэлэг
view more this hospital