Answers

Эхлээд эмчилгээ хийсэн дараалал, байдлаар Tx. response мэдэхийн тулд MRI f/u, үндсэн lab, AFP, PIVKA-II-г хийх хэрэгтэй. Эмчилгээний төлөвлөгөө нь шинжилгээний хариунаас хамааран гарна. Repeated TACE & RTx., op. зэрэг эмчилгээ хийх магадлалтай.
l Шинжилгээний төлбөр: Ойролцоогоор 3,000,000 ~ 5,000,000 вон (шинжилгээний хариу 7-14 хоног болно)
l Мэс заслын өмнөх шинжилгээ (цус, шээс, зүрхний бичлэг, цээжний рентген зураг) ойролцоогоор 500,000-600,000 вон.
l Мэдээ алдуулалтын өмнөх үзлэг (өвчтөний суурь өвчнөөс шалтгаалан нэмэлт үзлэг хийгдэх магадлалтай): 70,000 вон / 1удаагийн үзлэг
l TACE эмчилгээ, ойролцоогоор 6 өдөр эмнэлэгт хэвтэхээр бол 12,000,000 ~ 14,000,000 вон орчим.
l Цацраг туяан эмчилгээ: Ойролцоогоор 5-7 долоо хоногийн турш амралтын өдрүүдээс бусад өдөр бүр эмчилгээ хийгдэнэ. 30,000,000 ~ 40,000,000 вон орчим

Answer of Ионсэй их сургуулийн анагаах ухааны их сургуулийн Сэбэранс эмнэлэг
view more this hospital

Таны илгээсэн материалыг харахад элэг шилжүүлэн суулгах боломжтой байна. Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийн өмнөх шинжилгээнд хорт хавдрын үсэрхийлэлт болон судаснуудыг шалгахын тулд LTCT, CHEST CT, PET, X-RAY зэрэг шинжилгээ, үрэвслийн шинжилгээ X-RAY, зүрх уушигны үйл ажиллагаа үзэх TTE, PFT гэх мэт шинжилгээ хийгдэнэ.
Солонгост байх хугацааны хувьд элэг шилжүүлэн суулгаж буй өвчтөн, мэс заслын өмнөх шинжилгээ: Ойролцоогоор 6-7 хоног, мэс заслын дараа эмнэлэгээс гарах хугацаа: ойролцоогоор 3 долоо хоног байна. Донорын хувьд шилжүүлэх суулгах мэс заслын өмнөх шинжилгээ: 6-7 хоног, мэс заслын дараа эмнэлэгээс гарах хугацаа: ойролцоогоор 7-10 хоног, мэс заслын дараа нийт байх хугацаа: ойролцоогоор 1 сар орчим болно.

Answer of Кореа Их Сургуулийн Анам эмнэлэг
view more this hospital

Хорт хавдар нь маш их тархсан байгаа тул судас боох мэс ажилбар хийхээс өөр аргагүй байдалтай байна. Энэ тохиолдолд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийвэл дахин дахих магадлал өндөр тул санал болгохгүй. Хэрэв та манай эмнэлэгт ирвэл дурангийн шинжилгээ, цусны шинжилгээ хийлгэж, шинжилгээний хариунаас шалтгаалан CT-ыг авах эсэхийг шийдэн судас боох мэс ажилбарыг дахин хийх шаардлагатай болно. Шинжилгээний төлбөр нь ойролцоогоор 3,000,000 ~ 4,500,000 вон байна.

Answer of Мёнжи эмнэлэг
view more this hospital