Answers

Мэдрэлийн мэс заслын профессорын хариу
Жижиг 4th ventricle tumor боловч, оновчтой онош болон цаашид цацраг туяан эмчилгээ гэх мэт нэмэлт эмчилгээ хийх эсэх зэрэг шийдвэр гаргахын тулд Craniotomy and surgical resection хэрэгтэй.

Амбульторийн үзлэг: 70.000-77.000 вон /1удаа
Эхэн үеийн дүгнэлтийн шинжилгээ (амбульторийн жишиг): MRI ойролцоогоор 1.000.000-1.500.000 вон/ шаардлагатай тохиолдол нэмэлт шинжилгээ.
Мэс заслын өмнөх шинжилгээ (цус, шээс, зүрхний бичлэг, цээжний рентгэн зураг) ойролцоогоор 500.000-600.000 вон
Мэдээ алдуулалтын өмнөх үзлэг (өвчтөний суурь өвчний дагуу нэмэлт үзлэг хийгдэж болно) : 70.000 вон / 1удаа
Мэс засал болон мэс заслын урьдчилсан төлбөр : Ойролцоогоор дундаж 35.000.000-45.000.000 вон (ойролцоогоор 10 өдөр эмнэлэгт хэвтэх) / өвчтөний биеийн байдлаас болон өөрчлөгдөж болно.
1) Дээрх төлбөр нь 5 хүнтэй өрөөний төлбөрөөр тооцсон ба 1,2 хүний өрөөнд хэвтэх бол зөрүүг нэмж төлнө.
2) Өрөөний төлбөр (өдөрт): 1 хүний өрөө 500.000 - 600.000 вон, 2 хүний өрөө 300.000 - 400.000 вон, 5 хүний өрөө 150.000-180.000 вон, хоол 27.000-43.000вон / 1 хоол.

Answer of Ионсэй их сургуулийн анагаах ухааны их сургуулийн Сэбэранс эмнэлэг
view more this hospital

Тархины хорт хавдар_Malignant brain tumor байх магадлалтай.
1. Өвчтөний шинж тэмдэгтэй харьцуулан тархины хавдрыг сэжиглэх тохиолдолд мэдрэлийн системийн шинжилгээ, компьютер томографи(СТ), соронзон резонанст томографи(MRI) нь хамгийн элбэг хийгддэг арга юм. Илүү оновчтой оношлохын тулд дараах нэмэлт шинжилгээ шаардлагатай эсэхийг шийдвэрлэнэ.
2. Тархины эдийн шинжилгээ шаардлагатай үед мэс заслын аргаар хийгдэж болно.
3. Өөр шинжилгээ нь толгойны рентгэн зураг, тархины бичлэг эсвэл тархины цацраг туяаны изотоп шинжилгээ хийгдэж болно.
4. Мэс засал хийх тохиолдолд цусны шинжилгээ, шээсний шинжилгээ, цээжний x-ray, зүрхний бичлэг зэрэг мэс заслын өмнөх шинжилгээ хэрэгтэй. (шаардлагатай тохиолдолд уушгины үйл ажиллагааны шинжилгээ, зүрхний эxо шинжилгээ нэмэгдэж болно.)
* Оновчтой оношлохын тулд өөр эмнэлгээс хийгдэж ирсэн шинжилгээг тус эмнэлгийн эрүүл мэндийн мэргэжилтэн шийдвэрлэн дахин шиннжилгээнд оруулах хүсэлт гаргаж болно.

1. Тархины хавдрын тохиолдолд мэс засал нь гол эмчилгээний арга юм.
1) Тархины нээлттэй мэс заслаар дамжуулан хавдрыг авах мэс засал.
2) Оношлогооны зорилготой хийх эдийн шинжилгээ.
2. Түүнээс гадна цацраг туяан эмчилгээ, химийн эмчилгээ, гамма найф мэс засал зэрэг нь мэс заслын аргаар эмчлэгдэх боломжгүй хавдрын үед хоёрдогч эсвэл нэмэлт эмчилгээгээр хэрэглэдэг.
3. Тохиолдолын дагуу нөхөн сэргээх эмчилгээ хийгддэг.
Тархины хавдрын өвчтөнд нөхөн сэргээх эмчилгээ нь хавдараас үүдэн гэмтсэн тархины хэсгийн дагуу дасгал, мэдрэхүй, хэл яриа, ой ухааны үйл ажиллагаанд асуудал үүсэн үед шаардлагатай байдаг. Нөхөн сэргээх эмчилгээний төрөл нь мэдрэхүйн дасгал болон үйл ажиллагааны дасгал сургуулилт (Sensorimotor and functional training), хэл ярианы бэрхшээлийн эмчилгээ (Treatment of speech and language disorder), ой ухааны нөхөн сэргээлт (Cognitive rehabilitation), сэтгэл санаа нийгэмшлийн нөхөн сэргээх эмчилгээ (Psychosocial rehabilitation) байдаг.
*Эмчилгээний төлөвлөгөө нь үзлэгийн дараа өвчтөний биеийн байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болно.

1. Оношлогооны шинжилгээ : 2,500,000-3,000,000 вон
2. Эдийн шинжилгээ : 10,000,000-15,000,000 вон
3. Мэс заслын өмнөх шинжилгээ : 500,000-800,000 вон

Answer of Самсунг Сөүл эмнэлэг
view more this hospital

Мэдрэлийн мэс заслын профессорын хариу
Тархины хавдартай холбоотой мэс заслын эмчилгээ хэрэгтэй ба мэс заслын дараа 14 хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.
Шинжилгээний төлбөр: ойролцоогоор 2.500.000-3.000.000 вон
Мэс заслын төлбөр: ойролцоогоор 25.000.000-30.000.000 вон / эмнэлэгт хэвтэх 15 өдөр

Answer of Кореа Их Сургуулийн Анам эмнэлэг
view more this hospital