Виз гэж юу вэ?

Виз гэдэг үгийн утга нь батламж бичиг буюу баталгаажуулалт гэсэн утгатай бөгөөд улсын бодлогоос хамаараад утга нь өөр өөр байдаг.

Гадаадын иргэн тухайн улсад зорчихыг хүлээн зөвшөөрсөн “хилээр нэвтрэх зөвшөөрөл баталгаажих” гэсэн утгатай бөгөөд гадаадын иргэн хилээр нэвтрэх зөвшөөрөл хүсэхтэй холбоотой үйл явц нь консулын “хилээр нэвтрэхтэй холбоотой үйл ажиллагаа”-наас ялгаатай байдаг.

БНСУ-д энэ үгний утгыг “гадаад иргэд тухайн улсын хилээр нэвтрэхтэй холбоотой консулын гаргасан үйл ажиллагаа” гэж ойлгодог.

Тиймээс гадаадын иргэн визтэй байсан ч онгоцны буудлын гадаадын иргэн харъяатын газрын хяналт шалгалтын дүгнэлтээр хилээр нэвтрэхэд тавигдах шаардлагад нийцэхгүй тохиолдолд нэвтрүүлэхгүй байж болно.

Эмчилгээний виз (C-3-3, G-1-10)

Гадаад өвчтөн хариуцсан эрүүл мэндийн байгууллага болон зуучлагч байгууллагаар дамжуулан бүртгүүлсэн иргэн урилгаар Солонгос улсын эрүүл мэндийн байгууллагад эмчилгээ болон тусламж үйлчилгээ авах зорилгоор зорчих гэж буй өвчтөн болон асран хамгаалагч, гэр бүлийн гишүүнд нь зориулсан виз юм.

Эмчилгээний виз мэдүүлэгч иргэн

  • 1. БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авах зорилгоор хилээр нэвтрэхээр зэхэж буй гадаад өвчтөн
  • 2. Гадаад өвчтөний асран хамгаалагч буюу хамт зорчих шаардлагатай гэр бүлийн гишүүн

Төрөл

  • Богино хугацааны, эмчилгээний / 90 хоногоос доош / : C-3-3
  • Урт хугацааны, эмчилгээний / 91 хоногоос дээш / : G-1-10

Бүрдүүлэх бичиг баримт

Элчингийн дэргэдэх төлөөлөгчийн газарт виз хүсэгч

  • ① Виз хүсэгчийн анкет /17-р маягт /, гадаад пасспорт, шаардлага хангасан цээж зураг 1 ширхэг, хураамж
  • ② Гадаад болон дотоодын эрүүл мэндийн байгууллагаас гаргуулан авсан онош, эмчийн тодорхойлолт, дүгнэлт, материал
  • ③ Солонгос улсын эрүүл мэндийн байгууллагаас эмчилгээний цаг захиалсан бичиг
  • ④ Эмчилгээний зардлын эх үүсвэр, санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
  • ⑤ 5. Гэр бүлийн байдлыг тодорхойлсон бичиг баримт / гэрлэлтийн гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа болон төрсний гэрчилгээ гэх мэт/
※ Элчингийн дэргэдэх төлөөлөгчийн газраас визний шалгалтанд шаардлагатай гэж үзвэл нөхцөл байдлаас хамаараад нэмэлт материал шаардаж болно.

Төлөөлөгчийн газраар дамжуулан виз хүсэгч

  • ① Виз мэдүүлэгчийн анкет /21-р маягт /, пасспортын хуулбар, шаардлага хангасан цээж зураг 1 ширхэг
  • ② Эрүүл мэндийн байгууллагаас авсан эмчилгээний зорилгоор зорчих шаардлагатайг нотлох баримт бичиг
    • - Өөрийн орны эмнэлгээс тогтоосон онош болон эмчийн тодорхойлолт, шинжилгээний хариу
    • - Эмчилгээ хийлгэж байгаагүй тохиолдолд зорчих зорилгоо тайлбарлах
  • ③ Эмчилгээний зардал болон гадаадад зорчих санхүүгийн чадамжтайг нотлох бичиг баримт
    • - Банкны тодорхойлолт / Англи хэл дээр/, сүүлийн 6 сарын дансны хуулга
  • ④ Ажлын газрын тодорхойлолт болон сургуулийн тодорхойлолт
  • ⑤ Хамт зорчих тохиолдолд гэр бүлийн хамаарлын тодорхойлолт
    * Гэрлэлтийн гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа болон төрсний гэрчилгээ гэх мэт
    • - Хамт зорчих гэр бүлийн гишүүний гадаад пасспорт, цээж зураг сканнердсэн хуулбар
    • - Хамт зорчих гэр бүлийн гишүүний ажлын газрын тодорхойлолт эсвэл сургуулийн тодорхойлолт
    • - Хамт зорчих гэр бүлийн гишүүний аяллын зардлын эх үүсвэрийн байдал, санхүүгийн чадамжийг тодорхойлох бичиг баримт
    ※ Гадаадын иргэн харъяатын газраас зорчих зорилго, урилгын үнэн бодит байдал болон уригч уригдагчийг шалгах үүднээс нэмэлт материал шаардаж болно.

* Бүх материалыг эх хувь хуулбар болон Солонгос эсвэл Англи хэл дээрх орчуулгын хамт оруулах хэрэгтэй.
* Виз олгох гэж юу вэ? Уригч болон агентлагууд БНСУ-ын гадаадын иргэн харъяатын газарт очихгүйгээр визний портал сайтаар дамжуулан визний хүсэлт гаргаж болох ба тус хүсэлтийг нь үндэслэн элчингийн дэргэдэх төлөөлөгчийн газраас түргэн шуурхай виз авч болох тогтолцоог хэлнэ.

Виз олгох шат дараалал

1. Элчингийн дэргэдэх төлөөлөгчийн газраар дамжуулан виз мэдүүлэх

Мэдүүлэх газар: Өөрийн орны БНСУ-ын элчин сайдын яам болон консулын хэлтэс
Виз мэдүүлэгч: Гадаадын иргэн өөрийн биеэр болон уригч талаас мэдүүлэх

...

2. Визний портал сайтаар дамжуулан виз хүсэх

Хүсэлт гаргах арга: Визний портал сайт (www.visa.go.kr/) виз мэдүүлэх>> виз олгох
Виз мэдүүлэгч : Уригч талаас хүсэлт гаргах
Виз олгох хугацаа: 2 долоо хоног / Виз мэдүүлэгчийн нөхцөл байдлаас хамааран гадаадын иргэн харъяатын газраас виз олгох, визний хугацааг сунгах эсвэл татгалзсан хариу өгч болно./

...
;
   Chat