KOREA MEDIS нь..

- KOREA MEDIS нь нийгмийн аж ахуйн нэгжийн хүрээнд БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд БНСУ-ын хамгийн том эрүүл мэнд, аялал жуулчлалын платформ юм.
- KOREA MEDIS нь гадаад өвчтөнүүдэд зориулагдсан бөгөөд бидний эрхэм зорилго бол гадаад өвчтөнүүдийг үнэн зөв мэдээллээр хангах болон өвчтөнд хэрэгтэй эмчилгээ үйлчилгээг өгөхөдоршино.

“KOREA MEDIS нь өвчтөнд тохирсон эмнэлгийг нь хялбархан олоход туслах, асуултанд хариулах зэрэг мэдвэл зохих бүх мэдээллээр хангах болно.”

KoreaMedis-ийн үе шат

  • 1-р шат эмнэлэг хайх
  • 2-р шат эмнэлгээс зөвлөгөө авах
  • 3-р шат эмнэлгээ сонгох
  • 4-р шат эмчилгээний аяллын төлөвлөгөө гаргах
1-р шат буюу эмнэлгээ хайх

БНСУ-ын нэгдсэн эмнэлэг, мэргэжлийн эмнэлэг зэрэг салбар тус бүрээр нь хайж болно. KOREA MEDIS-ийн өргөн цар хүрээтэй мэдээллийн санд эмнэлгийн танилцуулга, шинэ мэдээ мэдээлэл, санал болгох эмч зэрэг эмнэлгийн талаарх бүх төрлийн мэдээлэл агуулагдсан болно.

2-р шат буюу эмнэлгээс зөвлөгөө авах

Өөрийн өвчний түүхийг илгээн эмнэлгээс шууд хариу авч болно.
Урьдчилсан байдлаар эмчилгээний төлөвлөгөө, эмчилгээний зардал, зарцуулах хугацаа зэрэг мэдээллийг авч болно.

3-р шат буюу эмнэлгээ сонгох

Өөрт тохирсон эмнэлгийг сонгох боломжтой.

4-р шат буюу эмчилгээний аяллын төлөвлөгөөгөө гаргах

Эмчилгээ хийгдэх өдрөө тогтсоноор визний материалаа бүрдүүлэн, нислэгийн тийз, байрлах байр, орчуулгын үйлчилгээ болон унаа зэргийн талаарх мэдээллийг авах боломжтой.

Яагаад заавал KOREA MEDIS гэж?

Мэдээллийн сан

KOREA MEDIS-ийн мэдээллийн санд БНСУ-ын эмнэлгүүдийн талаарх үнэн зөв мэдэллүүд болон шинэ мэдээ мэдээллүүд багтсан болно.

Зөвлөгөө

KOREA MEDIS нь эмнэлтэй шууд холбогдож зөвлөгөө авах боломжтой. Хэрэв эмнэлэг болон эмчээ сонгохыг хүсвэл KOREA MEDIS-ээс лавлана уу. Эмнэлэгээ сонгоход тань туслах болно.

Холбоо харилцаа

KOREAMEDIS нь эмнэлгүүдтэй нягт харилцаа холбоотой ажилладаг бөгөөд өвчтөнүүдийн хүсдэг болон эмээдэг зүйлсийн талаар маш сайн дэмжин ойлгож ажиллахыг эрхэмлэж байна.

Аюулгүй байдал

Эмчилгээний бүртгэл болон бусад хувийн мэдээллийг аюулгүй чандлан хадгална.

;
   Chat