Нэгдсэн эмнэлэг

Mediplex Сэжун эмнэлэг Mediplex Sejong Hospital

Estimated : 2017
Doctor & Staff : 0
Beds : 326
Available Language :        
Address : 20, Gyeyangmunhwa-ro, Gyeyang-gu, Incheon, Rep. of KOREA

Hospital Description

Сэжун эмнэлэг нь 1982 онд анх байгуулагдах үeд зураг төсөлдөө шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг багтаасан, бүрэн төгс зүрх судасны эмчилгээг хийх нөхцлийг хангасан мэргэшсэн эмнэлэг болж байгуулагдсан бөгөөд 30 жилийн турш энэ замаар алхан ирсэн Солонгос улсын гол төлөөлөх зүрх судасны эмнэлэг юм. Үүний үр дүнд 1989 онд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас зүрхний өвчнөөр тусгай зүрх мэндийн байгууллагаар тодорхойлогдож 2005, 2008, 2011 онуудад гурван удаа Солонгос улсын цорын ганц зүрх судасны мэргэшсэн эмнэлэгээр сонгогдсон.

Тасралтгүй хийгдсэн судалгаа, эмчилгээний үр дүнд 2014 оны 12-р сарын байдлаар 61000 удаагийн зүрх судасны ангиографи, 31000 удаагийн зүрх судасны мэс засал хийсэн байна. Мөн амьдралын боломж муутай гадаадын зүрх судасны өвчтэй хүүхдүүдэд эмнэлэгийн урилгаар үнэ төлбөргүй мэс засал хийж байна. 2012 оны 8-р сарын байдлаар Хятад, Орос, Зүүн өмнөд Ази, Пакистан, Вьетнам, Иракийн 1056 гаруй хүүхдэд шинэ итгэл найдвар өгсөн байна.

Солонгос улс 2010 оны 10-р сарын 15-нд гадаадын өвчтөнүүдэд зориулсан анхны "олон улсын эмнэлгийн тасгийг" нээсэн бөгөөд олон тооны гадаад өвчтөнүүдийг татах ажилд тэргүүлж байна. 2011 оны 11-р сард олон улсын анагаах ухааны байгууллагын JCI-ийн магадлан итгэмжлэлийг авч дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн.

Мөн БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагыг анх удаа Казахстан улс руу Сэжун эмнэлгийг байгуулсан ба цаашдаа “Сэжун Евразийн клиник ” нь төв азийн төлөөлөл болсон эрүүл мэндийн байгууллага болон хөгжих болно.
Сэжун эмнэлэг нь дэлхийн хэмжээний эрүүл мэндийн технологи, судалгааны хүчин чармайлтаар 'Азийн хамгийн сайн зүрх судасны төв' гэсэн алсын хараатайгаар улам хичээн ургашлан тэмүүлж байна.

* Жилд 1300 зүрхний мэс засал хийдэг
* Жилд 4400 зүрх судасны мэс засал хийдэг
* Дэлхийн 20 гаруй улс орноос өвчтөн хандаж, эмчилгээ хийлгэдэг

Specialty

■ Гадаадын өвчтөнүүдийн олон давтамжит мэс ажилбар
○ Насанд хүрэгчдийн зүрхний өвчин
○ Төрөлхийн зүрхний өвчин
○ Хүүхдийн зүрхний өвчин

Other Services

■ Хоол
Баруун, Орос (Европ хоол)

■ Бусад
Нисэх онгоцны буудлаас үнэгүй тосох үйлчилгээ
Үнэгүй төлбөргүй 1: 1 орчуулгын үйлчилгээ
Зочид буудал захиалгын үйлчилгээ
Удаан хугацаагаар эмчлүүлэх өвчтөнд байр гаргаж өгөх
Эмнэлэгт Оросын телевизийн суваг гарна
1 хүний өрөөнд WIFI үйлчилгээ

Certification

∙ JCI
∙ Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас томилсон эмнэлгийн байгууллагын гэрчилгээ (2018.11.02 ~ 2022.11.01)
∙ Бүс нутгийн яаралтай түргэн тусламжийн төв болгон томилсон ( 2019.1.1 ~ 2021.12.31)
∙ Кёнги мужийн эмчилгээний аялал жуулчлалын шилдэг хамтрагч байгууллага

Жагсаалтруу буцах
   Chat