Нэгдсэн эмнэлэг

Кореа их сургуулийн Гүру эмнэлэг Korea University Guro Hospital

Estimated : 1983
Doctor & Staff : 1,664
Beds : 1,075
Available Language :      
Address : Korea University Guro Hospital, 148, Gurodong-ro, Guro-gu, Seoul

Hospital Description

Кореа их сургуулийн Гүру эмнэлэг нь 1983 онд нээгдсэн бөгөөд Сөүлийн баруун өмнөд хэсэгт байрладаг цорын ганц гуравдагч эмнэлэг юм. Хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчлэх зорилгоор бүх чиглэлд чиглэсэн тогтолцоотой дэвшилтэт нэгдсэн эмнэлэг болохын хувьд үүргээ итгэлтэйгээр гүйцэтгэн ажиллаж байна. Хорт хавдрын эмнэлэг, Сөүлийн тухайн бүс нутгийнхаа хамгийн сайн түргэн тусламжийн төв, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас өндөр эрсдэлтэй эх, нярай хүүхдийн нэгдсэн эмчилгээний төвөөр томилогдсон улсын цорын ганц хүнд гэмтлийн мэргэжилтнүүдийн сургалтын төв, Сөүлийн баруун хэсэгт байрладаг цорын ганц эмийн аюулгүй байдлын төв гэх мэт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд БНСУ-ын төлөөлөх эмнэлгийн нүүр царай болон ажиллаж байна.

Нэгдсэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээний төв, Олон улсын эмчилгээний төв зэрэг 20 гаруй тусгай төвөөс гадна 43 эмнэлгийн тасаг ажиллаж байгаа бөгөөд цаашдаа ч үндэсний эрүүл мэндийн халамжийн байдлыг сайжруулах, эмнэлгийн технологийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө хичээх болно. Зөвхөн өвчтөнүүдийг харж итгэл, чин сэтгэлээсээ ханддаг дэвшилтэт нэгдсэн эмнэлэг болохын төлөө бид чадах бүхнээ дайчлах болно.

Specialty

■ Гадаадын өвчтөнд зориулсан олон давтамжит мэс ажилбар
○ Хорт хавдрын эмчилгээ (шулуун гэдэсний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдар, уушгины хорт
хавдар, бамбай булчирхайн хорт хавдрын робот мэс засал)
○ Амьсгалын замын болон харшлын дотрын тасаг (багтраа, уушгины архаг бөглөрөлт өвчин)
○ Тархины судасны өвчин (тархины хавдрын gamma knife гэх мэт)
○ Ховор эдгэршгүй өвчний төв

Other Services

Certification

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас олгосон гэрчилгээтэй эрүүл мэндийн байгууллага (2018.12 ~ 2022.12)

Our Doctors

Жагсаалтруу буцах
   Chat