Нэгдсэн эмнэлэг

Самсунг Сөүл эмнэлэг Samsung Medical Center

Estimated : 1994
Doctor & Staff : 1,400
Beds : 1,979
Available Language :            
Address : 81, Irwon-ro, Gangnam-gu, Seoul, Republic of Korea

Hospital Description

Самсунг Сөүл эмнэлэг нь1994 онд байгуулагдсан цагаасаа хойш үзлэг эмчилгээ, судалгаа, сургалт, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг бүхий л салбарт эрүүл мэндийн хөгжил дэвшлийг эрэлхийлсэн БНСУ-н нэр бүхий эмнэлэг юм.
Мөн цагаан ордны албан ёсны эмнэлэг гэж тодорхойлогдсон ба 2008 онд хорт хавдрын эмнэлэг нээсэн бөгөөд 2014 онд зүрх судасны эмнэлгийг байгуулж, хоёр дахь үеийн протон эмчилгээний төхөөрөмжийг нэвтрүүлсэнээр хорт хавдар, зүрх тархины судас, тархины мэдрэл, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг хүнд өвчний эмчилгээнд дэлхийд тэргүүлэгч эмнэлэг болохыг зорьж байна.
Олон улсын эмчилгээний төв нь хилийн чанад дахь өвчтөнүүдэд зориулсан тусгай төв бөгөөд гадаад хэлээр ярих чадвартай мэргэжлийн эмнэлгийн ажилтнуудтай, 24 цагийн үйлчилгээгээр дамжүүлан гадаад өвчтөнд оновчтой аюулгүй үйлчилгээ үзүүлэх тогтолцоог хангаж байна.
Англи, орос, араб, хятад, монгол, япон зэрэг голчлох орнуудын орчуулагчийн үйлчилгээ, зам тээвэр, орон байр зэрэг шаардлагатай үйлчилгээг холбох гэх мэт эмчилгээний явцад гарах хүндрэлийг багасгах зорилготой ажиллаж байна.

Specialty

■ Гадаад өвчтөнүүдэд байнга хийдэг мэс ажилбар
○ Элэгний хорт хавдрын мэс засал (радиацын дулааны эмчилгээ, протоны эмчилгээ, элэг шилжүүлэн суулгах)
○ Тархи хавдрын мэс засал (Гамма найф)
○ Хүүхдийн хорт хавдрын эмчилгээ (үүдэл эсийг шилжүүлэн суулгах химийн эмчилгээ, протон эмчилгээ)

Other Services

■ Олон улсын даатгалын компанийн төлбөрийн баталгаат үйлчилгээ
ISOS/Tricare, ATENA, CIGNA International, FSBP, DAMAN, HPH Worldwide, United Healthcare Internatinal, BUPA, EAJ, EURO-CENTER, EUROP ASSISTANCE, GMC, KBM, METLIFE EXPATRIATE, MSH CHINA, Prestige, SEVEN CORNERS, SOS, TAKECARE, Tiecare 외

■ Хоолны төрөл
Eвроп хоол, Халла хоол, орос хоол, монгол хоол

■ Бусад
Мусульман, хэл тус бүрийн телевизийн сувгууд, сэтгүүл, үнэгүй интернет, Араб өвчтөнд зориулсан амралтын өрөө

Certification

• Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас олгосон эрүүл мэндийн байгууллага(2015.1-2019.1)
• AAHRPP(АНУ-ын Клиникийн судалгааны субъект хамгааллын гэрчилгээжүүлэлтийн холбоо) Гэрчилгээ
• Эрүүл мэндийн даатгалын үнэлгээний төвийн үнэлгээ 1-р зэрэглэл(8 жил дараалан)
• Хууль зүйн яамны тодорхойлсон эрүүл мэндийн аялал жуулчлалын шилдэг байгууллага (2015.10~2017.10)

Our Doctors

Жагсаалтруу буцах
   Chat