Нэгдсэн эмнэлэг

Сөүлийн Их Сургуулийн Бундан эмнэлэг Seoul National University Bundang Hospital

Estimated : 2003
Doctor & Staff : 0
Beds : 1,384
Available Language :      
Address : 82, Gumi-ro 173beon-gil, Bundang-gu, Seongnam-si, Gyeonggi-do, Republic of Korea

Hospital Description

Сөүлийн Их Сургуулийн Бундан эмнэлэг нь БНСУ-ын анагаах ухааны хөгжлийг тэргүүлж буй Сөүлийн Их Сургуулийн эмнэлэгийн нэр хүнд дээр тулгуурлан 2003 онд байгуулагдсан Сөүлийн Их Сургуулийн Анагаах ухааны их сургуулийн харьяа эмнэлэг юм. Сөүл хотын Ёнгон дүүрэгт уг эмнэлэгийн олон жилийн уламжлал дээр үндэслэн цэвэр байгалийн орчинд, Сөүл хотын захад хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр баригдан өнгөрсөн 13 жилийн турш гайхалтай дэвшил гарган ажиллаж байна.Сөүлийн Их Сургуулийн Бундан эмнэлэг нь ард түмний эмнэлэг гэсэн алсын хараатайгаар маш сайн судалгаа, эмчилгээний үр дүнд тулгуурлан бусдаас ялгарах судалгаа болон боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд олон улсын хэмжээнд эрүүл мэндийн судалгаа, сургалт явуулж буй эмнэлэг болж байна. Ялангуяа, Сөүлийн Их Сургуулийн Бундан эмнэлэг нь эмнэлгийн мэдээллийн багийн боловсруулсан хамгийн сүүлийн үеийн цахим эмнэлэгийн бүртгэл, эмнэлгийн мэдээллийн системийг үндэслэн өвчтөнүүдэд хамгийн аюулгүй, хамгийн үр дүнтэй эмчилгээг үзүүлж байна.
Сөүлийн Их Сургуулийн Бундан эмнэлгийн олон улсын эмчилгээний төв нь бүх салбартаа төрөлжсөн эмнэлгийн төвтэй органик хамтын ажиллагааны системийг байгуулж, бүх орны гадаад өвчтөнүүдэд илүү системтэй, илүү өндөр чанартай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Мөн англи, орос, араб зэрэг төрөл бүрийн гадаад хэлний орчуулга авах боломжтой бөгөөд өвчтний асуулт, үзлэгийн цах захиалах, эмчилгээтэй холбоотой орчуулага авах гэх мэт гадаад өвчтөнүүд өөрийн нутагтаа байгаа мэт ямарч бэрхшээлгүй бүх төрлийн өндөр чанартай эмнэлэгийн үйлчилгээг авах боломжоор ханган ажиллаж байна.

Specialty

■ Гадаад өвчтөнүүдэд байнга хийдэг мэс ажилбар
○ Хамгийн бага зүсэлттэй хорт хавдрын мэс засал (ходоодны хорт хавдар, элэгний хорт хавдар, уушигны хорт хавдар, нойр булчирхайн хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар)
○ Хүнд хэлбэрийн нуруу нугасны мэс засал
○ Уролагийн робот мэс засал (түрүү булчирхай, бөөр, давсаг)

Other Services

■ Олон улсын даатгалын компанийн төлбөрийн баталгаат үйлчилгээ
Cigna, Metlife, Tricare, HTH, Foreign, Service Benefit Plan(FSBP), Blue Cross Blue, Shield(BCBS), Global Assistance Partners(GAP), Internatinal SOS, United Healthcare International, AA+ International, Daman, etc.

■ Хоолны төрө
Eвроп хоол, Халла хоол

■ Бусад
Хэл тус бүрээр консьерж үйлчилгээ, залбиралын өрөөтэй

Certification

• Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас олгосон эрүүл мэндийн байгууллага(2015.1~2019.1)
• Хойд Америкийн Эрүүл мэндийн мэдээллийн удирдлагын нийгэмлэг(HIMSS) Мэдээллийн хамгийн өндөр үнэлгээ(Stage 7) Гэрчилгээ(2010, 2016)

Our Doctors

Жагсаалтруу буцах
   Chat