[Тодорхойлолт]

Зүрхэнд цусыг хангаж өгдөг судас(титэм судас) нарийсаж зүрхний булчингийн зарим хэсэгт цусан хангамж дутагдсанаас үүсдэг өвчин юм. Цусны хангамж дутагдсанаас зүрхэнд шаардлагатай хүчилтөрөгч ба тэжээллэг бодис нь байх хэмжээндээ хангагдаж чадахаа больж, зүрхэнд цус хомсдох өвчин болох зүрхний бах, зүрхний шигдээс, болон  гэнэтийн амиа алдалт багтдаг.

 

 Зүрхэнд цус хомсдох өвчний төрөл

-Тогтвортой хэлбэрт зүрхний бах(Stable angina) : Титэм судас нарийссанаас үүдэлтэй ба зүрхний булчинд шаардлагатай хүчилтөрөгчийн хэмжээ ихэссэн үед цээжний өвдөлт үүсдэг.

-Тогтворгүй хэлбэрт зүрхний бах(Unstable angina) : Титэм судас гэнэт нарийсаж хүчилтөрөгчийн хангамж багадсанаас үүсдэг.

-Хувилбарт хэлбэрийн зөрхний бах (Variant angina) : Титэм судасанд бүтцийн хувьд бөглөрсөн хэсэг байхгүй ч титэм судасны агшилтаас үүдэн бөглөрөлт үүсч бий болдог.

-Цочмог зүрхний шигдээс(Acute myocardial infarction) : Титэм судас гэнэт бөглөрч тэрхүү судас нь цусаар хангаж байсан зүрхний булчинд үхжилт эхэлдэг өвчин юм.


[Шинж тэмдэг]

Амьсгалын хүндрэл, тархсан өвдөлт, цээжний өвдөлт


[Оношлогоо болон шинжилгээ]

Зүрхний бичлэгээр дамжуулан зүрх хэвийн цохилж байгаа эсэх, зүрхний гэмтэл зэргийг шинжилдэг. Зүрхний эxо шинжилгээгээр зүрхний хэлбэр болон хөдөлгөөнийг хянан цус хэвийн байдлаар урсаж байгаа эсэхийг дүгнэж үздэг. Ачаалалтай зүрхний бичлэгийн шинжилгээ нь цээжний өвдөлттэй өвчтөнөөс эхлэн зүрхний бахыг оношлоход хэрэглэдэг ба өвчтөн дасгал хөдөлгөөн хийх үе даралт, зүрхний цохилтын хэмжээ болон цахилгааны дохио(зүрхний бичлэг)-ны өөрчлөлтийг хянадаг. Зүрхний цөмийн анагаах ухааны шинжилгээ нь  ачаалалтай зүрхний бичлэгийн шинжилгээтэй харьцуулахад илүү оновчтой нарийн шинжилгээ бөгөөд цусны хангамж буурсан хэсэг ба хүрээг мэдэж болдог. Зүрх судасны рентгэн шинжилгээ нь зүрхний бахыг оношлодог хамгийн харийн шинжилгээ ба судас тэлэх мэс ажилбарыг ч хийж болдог.


[Холбогдох өвчин]

Тогтворгүй хэлбэрт зүрхний бах, удсан зүрхний шигдээс, цочмог зүрхний шигдээс, зүрхний булчингийн өвчлөл, зүрхний хэм алдагдал, цээжний өвдөлт, зүрхний бах.


[Эмчилгээний тасаг]

Зүрхний тасаг, Зүрхний эмнэлэг.


[Ижил нэр]

Цус хомсдолын гаралтай зүрхний өвчин, цус хомсдолын гаралтай зүрхний өвчлөл, Ischemic heart disease



Share this :

Холбогдох эмнэлгүүдийн жагсаалт

   Chat