[Тодорхойлолт]

Венийн судас нь артерийн судсаар дамжин биед нийлүүлсэн цус дахин зүрх рүү буцаж очих зам юм. Цусны эргэлтийг зохицуулахын тулд венийн судсан дотуур хавхлаг байдаг. Эдгээр хавхлагуудын үйл ажиллагаанд асуудал үүсэж, цус зүрх рүү буцаж хүрэхгүй цусны урсгал эсрэг урсвал цусны судаснууд сунаж, судас арьсны гадаргууруу товойж харагдана. Эдгээр шинжүүд доод мөчүүдэд үүсэн, хөлийн арьсан доор байрлах нарийхан венийн судаснуудад цус нэмэгдэж  гарт тэмтрэгдэхээр тодорч гарч ирсэнийг доод мөчний венийн судасны өвчин буюу хөлний судасны бүдүүрэл гэж нэрлэдэг.


[Шинж тэмдэг]

Ядраx, хэсгийн өвдөлт, арьсны өнгө өөрчлөгдөх, түлэгдэх мэдрэмж, арьсны хатуурал, арьсны шарх, таталт, хөл хавагнах

[Оношлогоо болон шинжилгээ]

Биеийн үзлэг


- Венийн судасны өвчин байгаа эсэхийг нүдээрээ харж, гараараа тэмтэрч үзэн биеийн үзлэгээр оношлож болно.

● Шинжилгээ

- Brodie-Trendelenberg test, Perthes test гэх мэт шинжилгээгээр оношлох боломжтой.

● Хоёр талт ЭXО шинжилгээ

- Венийн судасны өвчний шалтгаан болох хавхлагын дутагдлыг оношлоход ашиглаж байгаа  түгээмэл шинжилгээний арга бөгөөд хамгийн үнэн зөв оновчтой арга юм.

● Венийн судсыг рентгенээр харах шинжилгээ

- Хоёр талт ЭXО шинжилгээ гэх мэт биед хатгалт өгөлгүй хийгддэг шинжилгээний арга нээгдэхээс өмнө өргөн хэргэлдэг шинжилгээний арга юм. Биед зүүгээр хатган тодосгогч бодис хийн үздэг муу талтай бөгөөд доод мөчний венийн судасны оношлогоонд бараг хэрэглэгдэхгүй байна.

[Холбогдох өвчин]

Зүрхний хэм алдагдал эмболи, улаан хоолойн венийн судасны гэмтэл, артерийн эмболи ба тромбоз, ходоодны венийн судасны гэмтэл


[Анагаах ухааны тэнхим]

Судасны мэс заслын тасаг


[Ижил нэр]

Венийн судасны гэмтэл, хөлийн судасны бүдүүрэл, Varicose veins






Share this :

Холбогдох эмнэлгүүдийн жагсаалт

   Chat