[Тодорхойлолт]

Зүрхний хавхлага нь цусны эргэлтийг хаах гол үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр хавхлагийг нээх, хаахад асуудал үүсэхийг хавхлагын өвчин гэж нэрлэгддэг бөгөөд шалтгаанаар нь төрөлхийн ба олдмол гэж ангилж болно.


[Шинж тэмдэг]

Цээжний өвдөлт, амьсгалахад хүндрэлтэй, ухаан алдах


[Оношлогоо болон шинжилгээ]

Өвчний түүх юмуу бодит үзлэг чухал хэвээр боловч зүрхний ЭХО шинилгээний хөгжлийн тусламжтайгаар хавхлагын өвчнүүдийг хялбархан оношлох боломжтой бөгөөд зүрхний үйл ажиллагаа буурах, уушигны артерийн даралт ихсэх зэрэг өвчнийг хүртэл хялбархан оношлох боломжтой. Өнгөрсөн хугацаанд зүрхийг сэтгүүрдэх ба ангиографи шинжилгээг зүрхний хавхлагын оношлогоонд өргөн хэрэглэгддэг байсан бөгөөд сүүлийн үед 40 ба түүнээс дээш настай тохиолдолд, титэм артерийн судасны өвчин хавсарсан эсэхийг шалгах, бөмбөлөгөөр цоргоны мэс засал хийх тохиолдолд л зүрхний сэтгүүр шинжилгээг хийдэг. Хавхлагын өвчний төрлөөс хамааран дасгалын ачааллын шинжилгээ юмуу компьютер томографи (CT) шинжилгээ шаардлагатай байж болно.

[Холбогдох өвчин]

Хоёр хавтаст хавхлагын нарийсал, Хоёр хавтаст хавхлагын дутмагшил, гол судасны хавхлагын нарийсал, гол судасны дутмагшил


[Эмчилгээний тасаг]
Зүрх судасны дотрын тасаг, зүрхний эмнэлэг, хавхлагын өвчний төв


[Ижил нэр]
Зүрхний хавхлагын өвчин, Valvular heart disease


Share this :

Холбогдох эмнэлгүүдийн жагсаалт

   Chat