[Тодорхойлолт]

Зүрх агшихын тулд цахилгаанжилтын цочрол хэрэгтэй. Тиймээс зүрхэн дотор өөрөө тогтмол цахилгаан үүсгэж зүрхийг бүхий л хэсэгт цахилгаан дохиог дамжуулдаг цахилгаан дамжуулагч тогтолцоо байдаг. Ийм тогтолцооны өөрчлөлт үйл ажиллагааны доголдолоос үүдэлтэй бий болдог тогтворгүй зүрхний цохилтыг зүрхний хэм алдагдал гэнэ. Зүрхний хэм алдагдал нь түрхэн зуурийнх байж болох ч ноцтой зүрхний өвчний дохио байж болно. Мөн өвчтөн мэдрэх үе байдаг ч мэдэхгүй өнгөрөх үе бас байдаг. Тайван байх үед насанд хүрсэн хүний зүрхний хэвийн цохилт нь 60~80 удаа байдаг ба 1 минутанд 60~100 удааг хэвийн зүрхний цохилт гэж үздэг. Зүрхний хэм алдагдал нь зүрхний цохилтын хэмжээний өөрчлөлт эсвэл давтамжит хөдөлгөөний өөрчлөлтийг утгыг илэрхийлдэг ба зүрхний тосгуур мөн зүрхний ховдол хаана ч үүсэж болдог. Хэвийн бие махбодын үйлдлээс өөр нь цохилт нь хэвийн бусаар хурдлах, удаашрах мөн тогтворгүй цохилох байдлыг зүрхний хэм алдагдал гэж хэлдэг.


[Шинж тэмдэг]

Толгой эргэх, ухаан алдах, цээж дэлсэх.


[Оношлогоо болон шинжилгээ]


Зүрхний бичлэгийн шинжилгээ

-Эрүүл хүний зүрхний бичлэг нь нэгэн хэвийн долгионы хэлбэр зурагддаг бол хэрвээ зүрхний хэм алдагдал үүссэн   тохиолдолд зүрхний бичлэгийн хэлбэр хэмнэл өөрчлөгддөг учраас зүрхний хэм алдагдалын оршин буй эсэх, төрөл,   шалтгааныг шалгаж болдог.


24 цагийн зүрхний бичлэгийн шинжилгээ

-Энэ шинжилгээ нь зүрхний бичлэгийн жижиг аппаратыг өвчтөний биед нааж 24 цагийн турш зүрхний цохилтын     байдлыг бичиж авдаг. Энэ шинжилгээ нь ялангуяа жирийн үед ямарч шинж тэмдэг байхгүй байж байгаад богино   хугацаанд гэнэт үүсэн алга болдог зүрхний хэм алдагдалыг оношлоход их тус болдог.


Цахилгаан физиологийн шинжилгээ

-Зүрхний хэм алдагдал үүссэн тодорхой шалтгааны хэсгийг олж болох ба олсон шалтгаант хэсгийг устгах мэс ажилбар     хийх эсвэл хиймэл зүрхний цохилтын төхөөрөмж(Pacemaker)-г  байрлуулж зүрхний хэм алдагдалыг эмчилдэг.


Бусад шинжилгээ

-Зүрхний эхо шинжилгээ, бамбай булчирхайны үйл ажиллагааны шинжилгээ


[Холбогдох өвчин]


Цусан дах калийн хэмжээний ихдэл, бамбай булчирхайн үйл ажиллагааны хомсдол, гэнэтийн гаралтай зүрхний ховдолын зүрхний цохилтын түргэсэх, зүрх мэдрэлийн гаралтай ухаан алдалт, зүрхний ховдолын зүрхний цохилтын түргэсэх, ховдолын фибрилляци, удсан зүрхний шигдээс, цочмог зүрхний шигдээс, хэл залгиурын мэдрүүлийн өвдөлт, нүүрс төрөгчийн давхар ислийн хомсдол, уушигны венийн судасны холбоосны өөрчлөлт, тосгуурын фибрилляци, зүрхний хавдар, тосгуур ховдол хоорондын таславчийн цоорхой, цусан дах магнийн ихдэл, цусан дах калийн хэмжээний хомсдол, бодисын солилцооны гаралтай шүлтийн эмгэг, амьсгалын гаралтай шүлтийн эмгэг, хортой өндөр халууралт, WPW хам шинж.


[Эмчилгээний тасаг]


Зүрхний тасаг, Цээжний хөндийн мэс заслын тасаг.


[Ижил нэр]


Зүрхний хэм алдагдал, Cardiac arrhythmias 




Share this :

Холбогдох эмнэлгүүдийн жагсаалт

   Chat