[Тодорхойлолт]

Зүрхийг 4 хэсэгт хуваадах явцад үүсэх өвчин юм. Ургын бие бүрэлдэн бий болоход зүрх нь анх нэг л уут шиг байдаг. Жирэмсний 3-7 долоо хоногт ургийн зүрх хэлбэржин үүсч тосгуур хоорондын таславчийн болон ховдол хоорондын таславчийн хана, гурван хавтаст хавхлага болон хоёр хавтаст хавхлага үүсэx явцад зүрх 4 хэсэгт хуваагдана. Тосгуур ховдлын хоорондын таславчийн цоорхой нь зүрх ингэж хуваагдах явцад тосгуур хоорондын таславчийн цоорхой, xовдол хоорондын таславчийн цоорхой, тосгуур ховдол, хавхлага хоорондын гажиг зэрэг хавсрах зүрхний өвчин юм.

[Шинж тэмдэг]

Зүрхний гэнэтийн хурдан цохилт, өвчний шинж тэмэдэг илрэхгүй байх, тосгуурын хэм алдагдалтай холбоотой өвчин, төрөлхийн зүрхний өвчин, зүрхний дутагдал, ховдол хоорондын таславчийн цоорхой, дауны хам шинж, уушигны гаралтай цусны даралт ихдэлт, хоёр хавтаст хавхлагын дутмагшил, тосгуур хоорондын таславчийн цоорхой


[Оношлогоо болон шинжилгээ] 

Сүүлийн үед ихэнх тохиолдолд ургийн эxо шинжилгээгээр хүүхэд төрөхөөс өмнө жирэмсний явцад оношлох тохиолдолд түгээмэл юм. Энэ өвчин нь ихэвчлэн дауны хам шинж зэрэг өвчинтэй хавсран илрэх тохиолдол их байдаг тул хромосомын шинжилгээтэй хамт өөр гажиг байгаа эсэхийг ажиглах шаардлагатай. Ургийн явцад илрүүлж чадалгүй сүүлд сэжиглэх тохиолдолд оношлоход эxо шинжилгээ хангалттай боловч уушигны гаралтай цусны даралт болон бусад гажиг байгаа эсэхийг илрүүлэхийн тулд сэтгүүрдэх шинжилгээ шаардлагатай байж болно.

[Эмчилгээний тасаг]

Хүүхдийн зүрх судасны тасаг, төрөлхийн зүрхний өвчний төв

[Ижил нэр]

Тосгуур ховдол хоорондын сувгийн цоорхой, тосгуур ховдлын хоорондын таславчийн  согог, зүрхний дотоод хальсны цоорхой,  зүрхний тосгуур зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой, Atrioventricular septal defect



Share this :

Холбогдох эмнэлгүүдийн жагсаалт

   Chat