[Тодорхойлолт]
Гол судасны хавхлаг нь зүүн ховдол ба гол судасны голд байрладаг, гол судасны цус зүүн ховдолын эсрэг урсгахгүй үүрэг гүйцэтгэдэг. Гол судасны хавхлагын нарийсал нь  ямар нэгэн шалтгаанаас болж гол судасны хавхлаг нарийсан сайн онгойхгүй зүрхнээс бүх биенд цус тархах явцад үүсэх эмгэг юм. Үүнийг хамгаалахын тулд зүрх бүр хүчтэй агшилт өгж ихэлснээр цаг хугацаа өнгөрөх тусам зүрхний булчинд өөрчилөлт орсноор зүрхний үйл ажиллагаа хэвийн бус болсноор амьсгалахад хүндрэлтэй болох, цээжний өвдөлт өгөх ухаан алдах шинж тэмдэг илэрдэг.


[Шинж тэмдэг]
Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, өөрийгөө хянах мэдрэл алдагдах эмгэг, цээжний өвдөлт, амьсгаадах, ханиалгах, цэр гарах

[Оношлогоо болон шинжилгээ]
Өвчтөний биеийн байдлын шинжилгээнээс зүрхний шуугианы байдлыг ажиглан энэхүү өвчлөлийг сэжиглэн үзэж болно.Зүрхний цахилгаан бичлэг, зүрэхний эxо, зүүн ховдлийн катетер шинжилгээ, зүрхний судас тодруулагч ашиглан шинжилгээ хийдэг. Гол судасны хавхлагын нарийслын хэмжээг мэдэх боломжтой хамгийн тохиролжтой шилжилгээ юм.

[Холбогдох өвчин]
 Зүрхний хавхлагын өвчин, зүрхний хавхлагын эмгэг, рюматизм, үе мөчний үрэвсэл, гол судасны хавхлагын үйл ажиллагааны алдагдал


[Эмчилгээний тасаг]

Зүрх судасны тасаг, зүрхний тасаг


[Ижил нэр]
Гол судасны хавхлагийн нарийсал, хавхлагын гаралтай гол судасны нарийсал,  Aortic (valve) stenosis


Share this :

Холбогдох эмнэлгүүдийн жагсаалт

   Chat