[Тодорхойлолт]
Гүрээний ерөнхий тараагуур судас(гүрээний судас) гэдэг нь цээжний хөндийн гол судаснаас хүзүүгээр дамжин нүүр болон толгой дотроор дамжин тархинд цус нийлүүлнэ. Хүзүүний баруун зүүн талд байрлах ба артерийн гол судас нь тархинд цус тараах  дотоод гол судас нь хуйх болон нүүрэнд цус тараах гадна гол судас гэж ангилна. Энэ гол судас нь олон янзын шалтгаанаас болж нарийсах бөглөрөх тохиолдлыг хэлнэ.


[Шинж тэмдэг]
Хэл ярианы эмгэг, мэдээгүй болох, толгой эргэх, тал бие мэдээгүй болох, орчин тойрноо гүйцэд мэдрэхгүй байх


[Оношлогоо болон шинжилгээ]
● Гүрээний судасны эxо шинжилгээ
Гүрээний судасны эxо шинжилгээ нь ямар нэгэн өвдөлтгүй, эрсдэлүй бөгөөд нарийслийн байдал, нарийссан хэсэг зэргийг хялбархан мэдэх боломжтой учир гүрээний судасны нарийсалттай гэж сэжиглэгдэж буй өвчтөнд хамгийн түрүүнд хийгддэг шинжилгээ юм.
● Судасны тодруулагчтай шинжилгээ
Судасны тодруулагчтай шинжилгээгээр дотор гол судасны нарийслийг мэдэх боломжтой.
● Комьпютер томограф(CT)
Давуу тал нь маш хурдан зураг авах боломжтойгоос гадна гол судаснаас ихлээд тархины судасны эргэн тойрны эд эсийг ч мөн харах боломжтойгоороо сүүлийн үед маш өргөн хэрэглэгддэг шинжилгээний нэг юм. Гэхдээ тодруулагч бодисны харшилтай өвчтөн,  бөөрний үйл ажиллагаа муу өвчтөнд сануулга өгөх хэрэгтэй.
● Соронзон резонаны дүрслэл + Соронзон резонансын ангиографи (MRI + MRA)
Тархины ховдолын талаар үнэн зөв мэдээлэл авхаас гадна гол судас болон тархины цусны эргэлтийг мэдэх боломжтой давуу талтай.


[Холбогдох өвчин]
Атеросклероз, чихрийн шижин, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, цочмог зүрхний шигдээс


[Эмчилгээний тасаг]
Судасны мэс заслын тасаг, зүрхний мэс заслын тасаг


[Ижил нэр]
Гүрээний судасны нарийсал, гүрээний судас хатуурлын гаралтай нарийсал, Carotid artery stenosis


Share this :

Холбогдох эмнэлгүүдийн жагсаалт

   Chat