[Тодорхойлолт]
Янз бүрийн шалтгаанаас болж бөөрний үйл ажиллагаа алдагдсаны дараа нөхөн сэргэхгүйгээр үргэлжилэх байдлыг бөөрний дутагдал гэдэг ба бөөр өөрийн үйл ажиллагаагаа алдсанаар системийн асуудал үүсэж ихэлдэг. Архаг бөөрний дутагдал болж сүүлийн шатанд хүрхэд диализинд орох эсвэл бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болдог.

[Шинж тэмдэг]
Ядрах, мэдрэлийн эмгэг, даралт ихсэх, дархлааны хэвийн бус байдал, арьс цоохортох, хоолны дуршил буурах, арьсны өнгө алдагдах, гэдэс дүүрэх, бөөрний дутагдал.


[Оношлогоо болон шинжилгээ]
Шээсний шинжилгээгээр шээсэн дэх зусны хэмжээ, шээсээр алдагдаж буй уурагны хэмжээг мэдэх боломжтой, цусны шинжилгээгээр дамжуулан гломеруляр шүүлтүүрийн түвшинг тооцоолж болно. Бөөрний эxо шинжилгээгээр бөөрний хэмжээ, бөөрний чулуу болон хавдар, судас, цусны урсгалын байдлыг шалгах боломжтой. Мөн цацраг туяа, цөмийн анагаах ухаан эсвэл биопсийн аргыг бас ашигладаг.


[Холбогдох өвчин]
Даралт ихсэх, сахар, бөөрний дутагдал, гломерулонефрит, бөөрний хурц дутагдал, Альпортын хам шинж өвчин, уйланхай хэлбэрийн бөөрний өвчин.


[Эмчилгээний тасаг]
Бөөрний тасаг, хүүхдийн бөөрний тасаг, бөөр ㆍнойр булчирхай шилжүүлэн суулгах тасаг мэс заслын тасаг.


[Ижил нэр]
Архаг бөөрний үйл ажиллагааны дутагдал, Chronic renal failure





Share this :
   Chat