[Тодорхойлолт]

Бамбай булчирхай нь хоолойны урд хэсэгт байрладаг эрвээхэй хэлбэртэй эрхтэн юм. Бидний биенээс бамбай булчирхай гормоныг ялгаруулан, хадгалж байгаад хэрэгтэй үед цусаар гадагшлуулдаг үүрэг гүйцэтгэдэг. Бамбай булчирхайн гормон нь нярай болон бага насны хүүхдийн өсөлт бойжилтыг хурдасгаж, бидний биений бодисын солилцоог хурдасгаж эрч хүчээр хангаж дагалдах дулааныг үүсгэж өгдөг. 

Бамбай булчирхайд үүссэн ургацагийг бамбай булчирхайн зангилаа (эсвэл бамбай булчирхайн хавдар) гэх бөгөөд, бамбай булчирхайн зангилааг хоргүй, хортой гэж ангилдаг. Хоргүй зангилаа нь шууд утгаараа үйл явц хэвийн сайн зангилааг хэлэх ба, томорсон ч гоо сайхны хувьд харахад эвгүй байхаас өөр хэсэгт тархдаггүй учраас бидний бие муу нөлөө үзүүлдэггүй. Харин хортой зангилаа нь бамбай булчирхайны хорт хавдрын эмчилгээ хийхгүй орхих үед өөр хэсэгт хавдрын эс тархаж амь насаа алдаж болно. Бамбай булчирхайн хорт хавдар нь хавдрын хэлбэр үүссэн эс, хуваагдалын байдлын дагуу хөхлөг хорт хавдар, уутанцарын хорт хавдар, шингэн хэлбэрийн хорт хавдар, эсийн ялгаралгүй хорт хавдар гэж ангилдаг.

[Шинж тэмдэг]

Амьсгалын бэрхшээл, залгиурын хүндрэл, бамбай булчирхай харуурах, бамбай булчирхай томрох

[Оношлогоо болон шинжилгээ]

Бамбай булчирхайн зангилааг хоргүй хавдар ба хортой хавдараар ангилан салгахын тулд зайлшгүй хийх шинжилгээ нь нарийн зүү оруулан авах эсийн шинжилгээ юм. Үүнээс гадна шинжилгээнүүдээр бамбай булчирхайн зангилааны талаар нэмэлтээр мэдэж болно.

 Бамбай булчирхайн ЭXО болон нарийн зүү оруулан авах эсийн шинжилгээ

ЭXО-ны шинжилгээнээс хорт хавдар сэжиглэх тохиолдолд бамбай булчирхайн хорт хавдрын эсийн төрлийг шалгахын тулд хийгддэг.

Тариагаар бамбай булчирхайн зангилаанаас эсийг авч микроскопоор ажигладаг.

 Бамбай булчирхайн компьютер томографи(СТ)

Бамбай булчирхайн хавдар байх тохиолдолд тунгалгийн зангилаанд тархсан эсэх, ойролцоо эдэд орсон эсэх, бусад эрхтэн рүү тархсан эсэх зэргийг мэдэхийн тулд хийгддэг.

 Бамбай булчирхай цочрол гормоны хэмжээ болон бамбай булчирхайн скэн

Ийлдэс бамбай булчирхай цочролын гормоны бууралт хүртэл дарагдсан байвал бамбай булчирхайн скэн хийгддэг. Бамбай булчирхайн скэн нь бамбай булчирхайг хэсэгчилэн үйл ажиллагааг дүгнэж өөрийн хүчин чадлын байдал өвчлөлийг олоход ашигтай шинжилгээ юм.

[Холбогдох өвчин]

Бамбай булчирхайн үрэвсэл, бамбай булчирхайн эсийн ялгаралгүй хорт хавдар, төрөлхийн бамбай булчирхайн үйл ажиллагааны доройтол, бамбай булчирхайн үйл ажиллагааны ихдэл, бамбай булчирхайн шингэн хэлбэрийн хорт хавдар, пара бамбай булчирхайн үйл ажиллагааны ихдэл, төрөлтийн дараах бамбай булчирхайн үрэвсэл, пара бамбай булчирхайн үйл ажиллагааны доройтол, бамбай булчирхайн зангилаа, бамбай булчирхайн хүндрэл (хордлого), бамбай булчирхайн хорт хавдар, бамбай булчирхайн үйл ажиллагааны доройтол, бамбайн булчирхайн уутанцарын хорт хавдар.

[Эмчилээний тасаг]

Дотоод шүүрлийн тасаг, Чих хамар хоолойн тасаг, Цөмийн тасаг


[Ижил нэр]

Бамбайн булчирхайн зангилаа, Thyroid nodule


Share this :
   Chat