[Тодорхойлолт]

Бидний бие дэх ясанд чөмөгний хэсэг байдаг. Энэхүү чөмөг нь бичил судастай мэдрэл, олон төрлийн эд эсүүдээр дүүрэн байдаг. Эндээс бидний биед хэрэгтэй цус бий болдог. Энэ чөмгөнд янз бүрийн шалтгаанаас болж бактер орсноор үрэвсэл үүсэхийг чөмөгний үрэвсэл гэдэг. Насанд хүрэгчдээс илүүтэйгээр хүүхэд болон залуучууд эрэгтэй хүүхдэд ихэвчлэн илэрдэг.

[Шинж тэмдэг]

Халууралт, халуун, арьсны цоцрол буурах, өвчилсөн хэсгийн хаван, дургүйцэл үүсэх, хоолонд дургүйлэх, толгойн өвдөлт

[Оношлогоо болон шинжилгээ]

Цусны шинжилгээгээр үрэвслийн хэмжээ, цагаан бөөмний хэмжээ өндөр гарна. Мөн X-RAY өөрчлөлттэй гардаг. Эхэн үедээ X-RAY -н өөрчлөлт нь 3ний 1 орчим харагдах ба өвдсөнөөс хойш 1 сар орчмын дараа 90% -с өөрчлөлт харагддаг. Изотоп шинжилгээг мөн чөмөгний үрэвслийн оношлогоонд ашигладаг. Энэ шинжилгээ нь чөмөгний үрэвслийн эхэн үед оношлоход ашигтай. Халдвар авснаас хойш 72 цагийн дотор оношлодог.  CT болон MRI  нь онцгой хэсэгт үрэвсэлтэй гэж үзсэн тохиолдолд үрэвслийн хэсгийг тодорхой мэдэхийн тулд хийдэг. Хамгийн сүүлд чөмөгний үрэвсэл гэж сэжиглэж байгаа хэсгийг зүүгээр хатган чөмөг идээлсэн эсэхийг шалгах чөмөгний шингэн авах шинжилгээ байдаг. Энэ нь бактер бий эсэхийг шууд мэдэж болох шинжилгээ юм.

[Холбогдох өвчин]

Нугас чөмөгний үрэвсэл, Сүрьеэгийн гаралтай чөмөгний үрэвсэл

[Эмчилгээний тасаг]

Халдвар судлалын тасаг

[Ижил нэр] 

Чөмөгний үрэвсэл


Share this :
   Chat