[Тодорхойлолт]

Нуруу нь 5-н нугалам яснаас бүрддэг. Диск(нугалам хоорондын зөөлөн эд) нь нугалам ясны хоорондыг залгаж өгдөг хатуу мөгөөрсөн эд бөгөөд биеийн жин нэмэгдэхэд нугалам ясны хоорондох зөөлөвч(цичролыг багасгадаг) болж өгдөг. Диск нь хатуу дээд давхрага болон зөөлөн резенин төв хэсэг гэсэн 2 давхаргаас бүрддэг. Сөнөрлийн өөрчлөлт болон хүчтэй гэмтлээс болж диск доторх шингэн дээд давхаргын хатуу хэсгийг цоолон гарч ойролцоох мэдрэлийг даран тэр хэсэгт үрэвсэлийн байдал үүсч мэдрэлийг хөндсөнөөр шинж тэмдэг үүсдэг. Ийм байдлыг дискний мултрал гэж нэрлэдэг. Нурууны хэсгийн дискний мултрал нь ихэвчлэн 4,5-р нурууны хоорондох диск болон 5-р нугалам ба 1-р ууцны хоорондох дискэнд үүсдэг. 

[Шинж тэмдэг]

Нурууны өвдөлт, мэдрэмжийн өөрчлөлт, бадайралт, бүсэлхийнээс доош саажилт, хөлний өвдөлт

[Оношлогоо болон шинжилгээ]

Булчингийн хүч, мэдрэмж, цацраг шинжилгээ үзлэг болон ерөнхий рентгэн зураг, компьютер томографи(СТ), соронзон резонанст томографи(MRI), нугасны сувгийн рентгэн шинжилгээ зэргээр дискний байдал ба мултралын байдал, нугаламын сувгийн хэмжээ, байдал мөн ойр орчны эдийн өвчлөлийн байдлыг шалгадаг.

[Холбогдох өвчин]

Хөгшрөлтийн нурууны мурийлт, нугаламын өвчлөл, нуруу гулсаж зөрөх (spondylolisthesis) өвчин, нурууны сувгийн нарийсал, сөнөрлийн гаралтай нугаламын хомсдол, , нугаламын арын холбоос эдийн шохойжилт

[Эмчилгээний тасаг]

Мэдээгүйжүүлэлт өвчин намдаах тасаг, Мэдрэлийн мэс заслын тасаг, Гэмтэл согог мэс заслын тасаг

[Ижил нэр]

Диск, нугаламын сувгийн нарийсал, сөнөрлийн гаралтай нугаламын сувгийн нарийсал, нурууны диск,  Herniation of intervertebral disk


Share this :
   Chat