[Тодорхойлолт]


Бечет өвчин (Behcet-ийн өвчин) нь бүтэн биеийн цусны судасны үрэвсэл үүсгэдэг өвчин бөгөөд шинж тэмдэг нь ам, ходоодны нугалаа, нүд, арьсны янз бүрийн шинж тэмдэг илэрдэг архаг шархлаа юм.


Туркийн арьсны эмгэг судлаач Hulusi Behcet нь 1937 онд амны хөндий болон бэлэг эрхтнээр дахин давтан шархлаа үүсэж, нүдний үрэвсэл давтан үүсэх хоёр өвчтөнг ажилгалан анх энэ өвчнийг илрүүлсэн байна. Бечет өвчин (Behcet-ийн өвчин)  нь Газар дундын тэнгис, Ойрхи Дорнод, Алс Дорнод, Солонгос оронд илүү тохиолддог байна.



[Шинж тэмдэг]


Арьсны үрэвсэл,  судасны үрэвсэл, амны шархлаа, нүдний өвчин, нүдний хараа муудах, тууралт, өвдөг орчмын өвдөлт, нүд хялбах, бэлэг эрхтний шархлаа

[Оношлогоо болон шинжилгээ]


Эмч өвчтөний онцлог шинж тэмдгийг ажиглан, үзлэг хийн оношлоно. Оношлогоо хийхийн тулд цусны шинжилгээ, арьсны биопси буюу pathergy шинжилгээг авч байгаа боловч ямар ч шинжилгээгээр Бечетийн өвчин (behcet) -ийг батлах буюу үгүйсгэх боломжгүй.




[Холбогдох өвчин]


Гүнийн венийн судасны эмгэг, нүдний алимны судасны үрэвсэл, арьсны үрэвсэл




[Эмчилгээний тасаг] 


Хоол боловсруулах эрхтний дотрын тасаг, ревматизмын дотрын тасаг




[Ижил нэр]


Bechet өвчин, Bechet's syndrome, Бечетийн өвчин


Share this :
   Chat