[Тодорхойлолт]

Судасгүйжилт үхжил гэдэг нь цусны эргэлтийн эмгэг, цусан хангамжгүй болсноос үүдэн ясны эдийн үхжил үүсэх өвчин бөгөөд ихэвчлэн дунд чөмөг (гуя), өвдөгний яс мөрний яснуудад тохиолддог. Эдгээрээс хамгийн түгээмэл нь гуяны судасгүйжилт үхжил юм. Энэ нь гуяны толгойн хэсэгт цусны эргэлт байхгүйгээс үхжилт үүсдэг бөгөөд 1925 онд анх илэрснээс хойш байнга нэмэгдэж байгаа өвчин бөгөөд үүсэх шалтгаан нь тодорхой бус байна. Ихэнх тохиолдолд 30-50  насныханд, эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүдэд илүү тохиолддог бөгөөд 60 орчим хувьд  хоёр талд үүссэн тохиолдол байна.


[Шинж тэмдэг]

Аарцгийн өвдөлт, завилж суухад хэцүү байх


[Оношлогоо болон шинжилгээ]

Өвчний эхэн үeд рентген зурганд хэвийн харагдах сайн илрэхгүй тохиолдол их байдаг. Тиймээс энгийн гэрлийн зургаар эрт оношлоход бэрхшээлтэй байдаг бөгөөд цөмийн анагаах судлалын шинжилгээ эсвэл соронзон резонансын дүрслэл (MR) -аас бусад шинжилгээгээр өвчнийг эхний шатанд илрүүлэх боломжгүй юм. Мөн ясны скан шинжилгээ нь эрт үеийн өвчнийг оношлох боломжтой боловч MRI шинжилгээнээс гэмтлийн хэмжээ, байршил зэргийг бага илрүүлдэг. Ерөнхийдөө 30-50 насны эрэгтэйчүүд цавины хажуу хэсгээр өвдөх, завилж суухад хэцүү байвал энэ өвчнийг сэжиглэх хэрэгтэй.


[Холбогдох өвчин]

Гуя, дунд чөмөг


[Эмчилгээний тасаг]

Гэмтэл согог мэс заслын тасаг


[Ижил нэр]

Түнхний судасгүйжилт үхжил, Дунд чөмөгний судасгүйжилт үхжил, Гуяны судасгүйжилт үхжил AVN of hip(femoral head)



Share this :

Холбогдох эмнэлгүүдийн жагсаалт

   Chat