[Тодорхойлолт]
Элэгний архаг өвчиний сүүлийн шатанд элэгний эсийн гэмтэлийн эдгэрэлтийн хариу үйлдэл нь  сорвижилт үүсгэж элэгний хатуурал  ихэлнэ. Элэгний хатуурал нэмэгдэх тусам элэгний эрүүл эд багасч, элэгний үйл ажиллагаа мууддаг.


[Шинж тэмдэг]
Хоолны дуршил буурах, ядарч сульдах, дотор муухайрах, биеийн жин буурах, хэвлийгээр өвдөх


[Оношлогоо болон шинжилгээ]
Элэгний хатуурлыг үүсгэгч шалтгаан болдог (архаг B вирус, архаг C вирус, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх гэх мэт) хүмүүст гол нь цусны өндөр даралтын шинж тэмдэг байгаа тохиолдолд элэгний хатууралтай гэж оношлож болно. Биеийн шинжилгээ, хэвлий хэсгийн эxо-гоор хэвлийн ус эсвэл биеийн доод хэсгийн хаван, дэлүүний томрол гэх мэт ажиглагдвал, дурангын шинжилгээгээр улайн хоолойн венийн судасны хатуурал илэрвэл цусны өндөр даралтын шинж тэмдэг гэж дүгнэж болно. хамгийн тодорхой оношийг элэгний эдийн шинжилгээгээр гаргаж болох ч элэгний хатуурлын онош тогтоохын тулд  эдийн шинжилгээ хийх тохиолдол маш ховор байдаг.
●Биеийн шинжилгээ
-Булчингийн хатингиршил, гемангиом, гарын алаганы улайлт үүсэж болно.

- Хэвлий хэсгийг гараар тэмтэрч үзхэд элэг жижигхэн, хатуу мэдрэгдэж болно.
● Эмнэлзүйн үзлэг
-Элэгний үйл ажиллагааны шинжилгээ, цусны бүлэгнэлтийн шинжилгээ, альбумины түвшин  зэрэг шинжилгээнээс хэвийн бус үзүүлэлт илэрнэ.
-Цус багадалт болон тромбоцитопени байнга ажиглагддаг.
-Шарлалтын түвшин ( (билирубин) нэмэгдэнэ.
-Бөөртэй холбоотой үзүүлэлт (BUN, Cr) нь  ихсэх нь шингэн алдалт  хэм шинж илэрнэ.
● Дүрс бичлэгийн шинжилгээ
-Хэт авиан шинжилгээгээр хэвлийн усыг харна, элэг болон цөсний сувгийн өөрчлөлтийг шалгана.
-Компьютер томограф (CT) - р элэг болон дэлүүний хэлбэр, элэгний хатуурал, зэргийг шалгана.
-Ходоодны дурангаар улайн хоолойн венийн судасны байдлыг шалгана.


[Холбогдох өвчин]
Элэгний вирусын гаралтай хорт хавдар, тархлааны гаралтай элэгний үрэвсэл, архаг  B вирус, аутоиммедийн гепатит, вөсний чулуу, архаг С вирус.


[Эмчилгээний тасаг]
Хоол боловсруулах дотрын тасаг, элэг шилжүүлэн суулгах  ба  элэг, цөсний мэс заслын тасаг.


[Ижил нэр]
Элэгний цирроз, элэгний өвчин, цирроз,  элэгний хатуурал, элэгний фиброз, Liver cirrhosis



Share this :
   Chat