[Тодорхойлолт]
Имплант мэс засал гэдэг нь гэмтсэн шүдний оронд буйл болон эрүүний ясанд титанаар хийгдсэн имплант суугаж хэсэг хугацааны дараа имплантын дээр  нүдэнд харагдах шүдний цөгцийг нөхөн сэргээж өгдөг эмчилгээний арга юм. Титан нь бие махбодь амьд биеттэй нийцшил сайн байдаг ба буйл, ястай бат бэх холбогддог, үүн дээр эрэг болон цементтэй хиймэл шүдийг суулгаж өгдөг.


[Бэлдэх явц]
●  Мэс заслын өмнө нүүрний рентген зураг, амны хөндийн зургаар дамжуулан шүдний нөхцөл байдлыг шалгана. Амны хөндийн байдлыг шалгасны дараа загвар гарган хиймэл шүд хийх төлөвлөгөөг  гаргаж имплантны тоо болон хэмжээг сонгоно.
● Өвчтөн хууч өвчин болон одоо ууж байгаа эмийн тухай мэдээллийг эмчид заавал мэдэгдэх хэрэгтэй. Ялангуя өндөр даралт, чихрийн шижинтэй тохиолдолд маш сайн эмчилгээ хийлгэсний дараа мэс засал хийлгэх хэрэгтэй.
● Дотрын өвчний улмаас аспирин, варфарин гэх мэт цус шингэлэгч урт хугацаанд ууж байсан, цус алдаж байсан бол мэс заслын өмнө эмчид заавал мэдэгдэх хэрэгтэй.


[Анхаарах зүйл]
●  Та бүх төрлийн хоол хүнсийг идэж болохч хиймэл биетийг гэмтхээс сэргийлж хэтэрхий хатуу зүйл болон мөс зэргийг зажилахгүй байх хэрэгтэй.
● Бамбай булчирхайн үйл ажиллагаа муудсан, бөөрний эмгэг, чихрийн шижин оноштой, хорт хавдрын химийн эмчилгээ болон туяа эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд мэс засал хийх боломжгүй. Өвчлөл хүндрээгүй буюу хяналтанд байдаг тохиолдолд үзлэг шинжилгээний дараа эмчийн заавраар мэс засал хийгдэх боломжтой.
● Имплантаас гадна хэсэгчилсэн юмуу  бүрэн хиймэл шүд ашиглан шүдний гэмтлийн мэс засал хийх боломжтой. Гэхдээ мэс засал хийлгэхгүй тэр чигт орхисон тохиолдолд ясны өөрчлөлтөөс болж  гоо зүйн болон үйл ажиллагааны асуудлууд үүсдэг.




Share this :
   Chat