[Тодорхойлолт]
Нүдний эвэрлэг бүрхэвч нь нүдний алимны урд хэсэгт байдаг бага зэрэг гүдийсэн, өнгөгүй тунгалаг гадаргуу юм. Олон шалтгааны улмаас эвэрлэг бүрхэвч бохирдон гэрэл нэвтрүүлж чадахгүйгээс болж харааны эмгэг үүснэ. Энэ үед нүдний эвэрлэг бүрхэвчийг аван өөр тунгалаг эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгавал нүдний харааг сэргээх боломжтой.


[Нүдний эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгахад хамаарах хүн  ]
Мэдрэлийн саажилттай эвэрлэг бүрхэвчний үрэвсэл, ил гарсан нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл, эмчлэх боломжгүй маш хүндэрсэн нүдний хүүрайшилт, Стивенс-Джонсоны хам шинж (Stevens-Johnson) байгаа  тохиолдолд мэс заслын дараа маш муу байдаг учир энэ өвчлөлүүд тогтворжтол  эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгах мэс заслыг хойшлуулах хэрэгтэй байдаг.


[Нүдний эвэрлэг бүрхэвчний донор]
Нүдний мэс засал, халдварт өвчин (дох, элэгний Б вирус, тэмбүү гэх мэт) хавдар, ямар шалтгаанаар өнгөрсөн нь мэдэгдэхгүй хүнээс бусад 1 - 80 хүртэлх насныхан хэн боловч донор болох боломжтой. Заавал нас барснаас хойш боломжтой хол,ойрын хайраа муу, өнгө ялгахгүй зэрэг нь хараатай холбоогүй, нас барснаас хойш 12 цагын дотор авах хэрэгтэй, цогцост ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Донор болох эвэрлэг бүрхэвчийг тусгай аргаар хадгална, шинжилгээ хийсний дараа ямар нэгэн өөрчлөлт байхгүй бол хэрэгтэй хүнд нь шилжүүлэн суулгана.


[Нүдний эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгах төрөл]
Бүтэн давхаргын эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгах (Penetrating Keratoplasty)
Хэсэгчилсэн эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгах (Lamellar Keratoplasty)


[Эмчилгээний тасаг]
Эрхтэн шилжүүлэн суулгах төв.


Share this :
   Chat