[Тодорхойлолт]
Төвөнхийн хавдар нь амьсгалын эрхтэн ба залгиур хоолойн эс зохицуулалтаа алдаж хэвийн бус болсноор үүсдэг хавдар юм. Толгой, хүзүүнд хамгийн түгээмэл тохиолддог. нийт хавдрын тохиолдлын 2-5%ийг эзэлдэг.

[Шинж тэмдэг]
Залгихад эвгүй оргих, жин хасагдах, хүзүүний тунгалгын зангилааны өөрчлөлт, дуу хоолойн өөрчлөлт, хоолойн өвдөлт, ханилагах, цустай цэр гарах, хоолойнд юм тээгэлсэн мэт эвгүй мэдрэмж.

[Оношлогоо болон шинжилгээ]
Төвөнхний хавдар гэж сэжиглэх юм бол  урт бариултай толь ч юмуу төвөнхны дурангаар дамжуулан төвөнхийг ажиглах болно. Таагүй мэдрэмжийг багасгахын тулд хэсгийн мэдээ алдуулалт хийнэ. Хэрэв хэвийн бус харагдавал эдийн шинжилгээ хийх ба хавдрын онош гаргахын тулд заавал эдийн шинжилгээ хийх болно. CT болон MRI шинжилгээгээр  хавдрын байрлалыг тодруулж мэс заслын аргаар хавдрыг авах боломжтой эсийг тодруулахад заавал шаардлагатай шинжилгээ юм. PET, ясны скан, эxо шинжилгээгээр хавдар тархсан эшийг шалгадаг. Төвөнхийн хавдрын өмнөх шатлалаас ихлэн 1-4үе шатанд хуваана. 1р үеийн төвөнхийн хавдар нь жижигхэн гадаргуу нь тэгш ба 4р үеийн төвөнхийн хавдар нь төвөнхийн гадуур хүртэл тархсан байдлыг хэлнэ.

[Холбогдох өвчин]
Гадаргууны химийн идэвхт эвэршил, төвөнхийн үрэвсэл, хоолойн болон төвөнхийн ургацага, ходоод болон залгиур хоолойн өвчлөл Vitiligo,

[Эмчилгээний тасаг]
Хавдрын тасаг, хавдрын цацраг туяан эмчилгээний тасаг, чих хамар хоолойн тасаг, хөвдрын эмнэлэг.

[Ижил нэр]
Larynx cancer




Share this :
   Chat