[Тодорхойлолт] 

Цусны хорт хавдар гэдэг нь цусны бүтцийг бүрдүүлэгчинд  үүссэн хорт хавдрыг цогцоор нь илэрхийлдэг хэллэгээр цус, цус төлжүүлэх эрхтэн, тунгалгын зангилаа, тунгалгын систем зэрэгт үүсдэг хорт хавдрыг хэлнэ. Цусан дотор хавдрын эс үүсвэл цусан дах бөөмний эс нь өөрийн үйл ажиллагаагүй болж биед янз бүрийн шинж тэмдэг илэрдэг. Цусны хорт хавдрын төрлүүд нь цусны цагаан бөөмний өмөн, тунгалгын эсийн хорт хавдар, олон гаралтай ясны хавдар, цус төлжилгүйдлийн цус багадалт зэрэг байдаг.


[Шинж тэмдэг]

Цусны хорт хавдрын шинж тэмдэг нь ихэвчлэн захын цусны улаан бөөм , цагаан бөөмний тоо, цусны ийлдсийн хэмжээний өөрчлөлтөөс болон үүсдэг. Ялангуяа цусны цагаан бөөмний өмөнгийн эхэн үеийн цус багадалтаас болж ядаргаа, сульдах, царай цонхийх зэрэг байдаг ба цусны ийлдцийн дутагдлаас үүдэн амархан хөхрөлт үүсэх, хамраас цус гарах, буйлнаас цус гарах зэрэг илэрч болно. мөн цагаан бөөмний дутагдлаас болж амархан халдвар авч болох ба үргэлж халуурах, хоолонд дургүйлэх, турах мэтээр бас илэрдэг. Өвчин үргэлжилвэл цусны цагаан бөөмний өмөнгийн эс нь биен дэх эрхтэнд нэвтэрч буйл хавдах, элэг ба дэлүү томрох, тунгалгын зангилаа хавдах шинж тэмдэг илэрч болох ба төв мэдрэлийн системд нэвтэрсэн тохиолдолд дотор эвгүйрхэх, бөөлжих, татах болон тархи мэдрэлийн саажилт зэрэг илэрэх үе байдаг ба сарын тэмдгийн өөрчлөлт болон тархины цус харвалт үүсэх үе байдаг.

Олон гаралтай ясны хавдрын тохиолдолд өвчтөний 20% нь шинж тэмдэггүйгээр санаандгүй илэрүүлэх үе их байдаг ба дунд насныхан болон хөгшчүүдээс шалтгаан нь тодорхойгүй цус багадалт, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, ясны өвдөлт, хугарал зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Мөн цусны хорт хавдар нь биеийн бусад хэсгийн өөрчлөлтөөс болж шинжилгээ өгөхөд санамсаргүйгээр илэрсэн тохиолдол их байдаг. Хүзүүний доор, суга, цавь зэргийн тунгалгын зангилааны булцруу өвдөлтгүй мөртлөө хатуурч мэдрэгдэн томорсон тохиолдолд заавал тунгалгын эсийн хорт хавдрыг ялгахын тулд тунгалгын зангилааны эдийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Тунгалгын эсийн хорт хавдар биеийн шинж тэмдгээр халуурах, бага зэргийн хөлрөх, турах зэрэг бий болж болно.


[Оношлогоо болон шинжилгээ]

Биет(хатуу) хорт хавдраас өөр нь цусны хорт хавдар нь цусны шинжилгээгээр олон шинжилгээ хийгдэж оношлоход чухал мэдээллийг авдаг учраас заавал шаардлагатай шинжилгээ бөгөөд шинжилгээний бүлэг зүйл их байдаг. Цусны хорт хавдар сэжиглэхдвэл цусны шинжилгээгээр дамжуулан захын венийн судаснаас цус авч цагаан бөөм, гемоглобин, цусны ийлдэс гэх мэтийн цусны эсийн хэмжээг хэмжин цусны өөрчлөлтэй эсэхийг шалган шилэн слайданд нимгэн тарааж микроскопоор цусны эсийн хэлбэр ба тоо, тархалтыг хянадаг зөхын цусны түрхэцийн шинжилгээг хийдэг. Хэрвээ цусны шинжилгээ өөрчлөлттэй байх үед чөмөгний шинжилгээгээр дамжуулан бататгана. Ихэвчлэн цусны хорт хавдар нь оношлогоо болон эмчилгээний явцыг үзэхийн тулд чөмөгний шинжилгээг хийж захын цусны шинжилгээтэй хамт хэлбэр дүрсийн байдал, эсийн венийн байдал, бөөмийн биологийн байдал зэрэг шинжилгээ хийгддэг.

Ховорхон тохиолдолд булуу гэж нэрлэгддэг бөгсний яс(iliac bone)-с чөмгийг авдаг ба шинжилгээ хийх үед өвдөлттэй байдаг учраас эдийн шинжилгээ хийх хэсэгт хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийдэг. Түүнээс гадна дархлаа илэрхийлэх шинжилгээ, эсийн венийн шинжилгээ, бөөмийн биологийн шинжилгээгээр дамжуулан оновчтойгоор цусны цагаан бөөмний эмгэгийг ангилдаг.

Хорт тунгалгын эсийн хавдар, олон талт чөмөгний хавдар дундаас шинжилгээ хийгддэг PET/CT нь биеийн өвчний хэсгийг олоход маш ашигтай шинжилгээ учраас эхэн үеийн оношлогоонд авдаг ба мөн эмчилгээний байдал болон шалгах явцыг хянахад ихээр хэрэглэгддэг. Цөмийн анагаах ухааны шинжилгээг хийхэд венийн судсаар тариа хийсний дараа зураг авч цөмийн анагаах ухааны мэргэжилтэн тайлбар гаргадаг.

[Холбогдох өвчин]

Олон талт чөмөгний хавдар, Hodgkin-ийн лимфом, Hodgkin бус лимфоми, цусны цагаан эсийн өмөн , тунгалгын булчирхайн хавдар, чөмөгний өсөлт хөгжлийн хам шинж, цочмог тунгалгын бүтцийн бус цусны цагаан эсийн өмөн, архаг тунгалгын бүтцийн цусны цагаан эсийн өмөн, архаг чөмөгний гаралтай цусны цагаан эсийн өмөн, тусгай гаралтай чөмөгний хавдар, цус төлжилгүйдлийн цус багадалт, цочмог чөмөгний гаралтай цусны цагаан эсийн өмөн.

[Эмчилгээний тасаг]

Хавдрын тасаг, Цусны тасаг, Blood Cancer.


Share this :
   Chat