[Тодорхойлолт]

Нойр булчирхайн хорт хавдар нь нойр булчирхайд үүсдэг хорт хавдар ба нойр булчирхайн сувгийн эсээс үүсдэг нойр булчирхай сувгийн хорт хавдар нь 90%-с дээш хувийг эзэлдэг учраас ерөнхийд нь нойр булчирхайн сувгийн хорт хавдрыг нойр булчирхайн хорт хавдар гэдэг.

Нойр булчирхай нь толгой(толгойн хэсэг), бие(биен хэсэг), сүүл(төгсгөлийн хэсэг) гэж 3 хэсэгт хуваадаг ба нор булчирхайн хорт хавдар нь толгойн хэсэгт их үүсдэг.


[Шинж тэмдэг]

Халуурах, бөөлжих, хэвлийн хөндийн өвдөлт, өтгөн цагаан гарах, дотор эвгүй оргих, шарлах, өөхний өвчин, турах.


[Оношлогоо болон шинжилгээ]

Тодорхойгүй хоол боловруулахын шинж тэмдэг байх тохиолдолд эхлээд эxо шинжилгээ юмуу дуран, ходоодны X-шугамын шинжилгээ зэргийг хийж ходоодны үрэвсэл, ходоодны шарх, чулуу зэрэг ерөнхий хоол боловсруулахын өвчин байгаа эсэхийг шалгана. Эxо шинжилгээ нь эхний үеийн ангилах шинжилгээ ба цөсний суваг, цөсний хүүдий, нойр булчирхайг шалгаж болох ба нойр булчирхайд хавдар харагдах тохиолдолд компьютер томографи(СТ), соронзон резонанст томографи(MRI) зэрэг эxоноос өөр аргаар шинжилгээг хийдэг.

СТ ба MRI-р дамжуулан нойр булчирхайн ургацаг шалгаж, өөр хавдраас салган ангилах, тунгалагийн зангилаанд үсэрхийлсэн, элэгэнд үсэрхийлсэн эсэхийг шалгаж болдог. Позитрин нэг талт зураг авалт(PET) нь тунгалагийн зангилаа ба бусад эрхтэнд үсэрхийлсэн эсэхийг оношлоход ашигтайгаар хэрэглэдэг. Мөн дурангийн эсрэг чиглэлийн цөс нойр булчирхайн сувгийн тодруулагч бодистой рентгэн шинжилгээг(ERCP) хийх тохиолдол байдаг. Энэ шинжилгээ нь дуранг оруулсны дараа нарийн гуурс оруулан тодруулагч бодис хийн цөсний суваг ба нойр булчирхайн сувгийн байдлыг шалгадаг арга юм. Энэ үед нойр булчирхайн шингэнийг авч эсийн шинжилгээ эсвэл генийн шинжилгээг бас авдаг. Сүүлийн үед дурангийн эxо шинжилгээг ихээр хийж байгаа.


[Холбогдох өвчин]

Нойр булчирхайн үрэвсэл, архаг нойр булчирхайн үрэвсэл.


[Эмчилгээний тасаг]

Хоол боловсруулах дотрын тасаг, Хавдрын тасаг, Цацраг туяа хавдрын тасаг, Элэг цөсний зам нойр булчирхайн мэс заслын тасаг, Элэг шилжүүлэн суулгах болон элэг зүсний зам нойр булчирхайн мэс заслын тасаг, Хорт хавдрын эмнэлэг.


[Ижил нэр]

Нойр булчирхайн хорт хавдар, нойр булчирхай мэдрэл дотоод шүүрлийн хорт хавдар, нойр булчирхай мэдрэл дотоод шүүрлийн хавдар, нойр булчирхайн сувгийн хорт хавдар, нойр булчирхайн хорт өмөн үү, Pancreatic cancer. 



Share this :
   Chat