[Тодорхойлолт]
Насанд хүрсэн эрүүл хүний түрүү булчирхай нь 20г орчим хушганы хэмжээтэй булчирхай давсагны доод хэсэгт байрладаг. Шээсний сувагын  (давсагнаас шээс гадагшлуулдаг суваг) ойр байрлах  эрэгтэй нөхөн үржихүйн тогтолцооны нэг юм.Үрийн шингэний 30% үүсгэж хадгалах үүрэгтэй эрхтэн юм. Түрүү булчирхайн хорт хавдар гэдэг нь түрүү булчирхайн эс хэвийн бусаар задран томорч хорт хавдар болдог явц юм. Түрүү булчирхайгаар ч хязгаарлагдахгүй ойр орчмын эд эс, судас болон тунгалгын булчирхайн гуурсаар дамжин бусад эрхтэнд тархдаг.

[Шинж тэмдэг]
Цустай шээх, шээсний сүв, шээсний замын түгжрэл, ясанд тархах, шээж чадхаа болих

[Оношлогоо болон шинжилгээ]
Түрүү булчирхайн хорт хавдар гэж үзэж байгаа тохиолдолд шулуун гэдэсний шинжилгээ, цусны шинжилгээ,  ийлдэс эсийн түрүү булчирхайн хорт хавдар онцгой антиген (PSA) шинжилгээ болон шулуун гэдэсний эxо шинжилгээгээр хорт хавдрыг тодорхойлж  шулуун гэдэсний эxо ашиглан эдийн шинжилгээ хийдэг.   Түрүү булчирхайн хорт хавдар эдийн шинжилгээгээр тодорхой болход, эдийн шинжилгээний хариу, CT , MRI-ын хариу харьцуулан дүгнэлт гаргах болно. Мөн ясны скрин шинжилгээ хийж ясанд дархсан эсэхийг шалгах болно.


[Холбогдох өвчин]
Архаг түрүү булчирхайн үрэвсэл, хоргүй түрүү булчирхайн томролт.

[Эмчилгээний тасаг]
Эрүүл мэндийн тасаг, хавдрын тасаг, цацраг туян эмчилгээний тасаг, уролог, хавдрын тасаг.


[Ижил нэр]
Malignant neoplasm of prostate, Prostate cancer, түрүү булчирхайн хавдар


Share this :

Холбогдох эмнэлгүүдийн жагсаалт

   Chat