[Тодорхойлолт] 

Цусны цагаан эсийн өмөн нь бидний биеийн цус төлжүүлэх эрхтэн болох чөмөгний хэвийн цусны эс нь ямар нэгэн шалтгаанаас болж хорт хавдрын эсээр өөрчлөгдөн үржсэнээс бий болдог цусны хорт хавдар юм. Цусны цагаан эсийн өмөнгийн эс нь хязгааргүй үржин хэвийн цагаан бөөм, улаан бөөм болон цусны ийлдсийн үүсэлд саад учруулж  цусны эсийн хэвийн хэмжээг багасгаж бидний биед маш хүнд асуудлыг үүсгэдэг. Одоог хүртэл энэхүү цусны цагаан эсийн өмөнг юунаас болж үүсэж байгаа шалтгааныг илрүүлж чадаагүй байна. Чөмөгнөөс гарсан цусны цагаан эсийн өмөнгийн эсүүд нь цусны эргэлтээр дамжин биенд тархаж, элэг, дэлүү, тунгалагийн зангилаа, төв мэдрэлийн систем болон олон эрхтэнд оршин үлддэг.


[Шинж тэмдэг]

Турах, арьсны тогтуун байдал алдагдах, дотор эвгүй оргих, дэлүүний томролт, халуурах, ясны өвдөлт, цус багадалт, ойр ойр халдварлах, цус алдах хандлага, элгний томрол, бөөлжих, ядрах.


[Оношлогоо болон шинжилгээ]


Kлиникийн шинж тэмдгээр сэжиглэгдэх тохиолдолд ерөнхий цусны шинжилгээгээр дамжуулан цусны эсийн хэмжээг тоолж  цусны өөрчлөлтийн байдлыг шалгана. Ерөнхий цусны шинжилгээнээс цочмог чөмөгний гаралтай цусны цагаан эсийн өмөн гэжиглэгдвэл цус болон чөмөгний шинжилгээгээр дамжуулан цусны цагаан эсийн өмөнгийн эсийг хянан бататгана.

Чөмөгний шинжилгээ нь ясанд зүү оруулан ясны доторх чөмөгнөөс цус авдаг шинжилгээ юм. Чөмөгний шинжилгээгээр дамжуулан миелобласт нь өссөн үгүйг микроскопоор шалгаж тэр хэмжээ 20%-с дээш бол цочмог цөгөөн эсийн өмөнгөөр оношлоно. Мөн чөмөгний гаралтай эсэх тунгалагийн гаралтай эсэхийг салгахын тулд гадаргуун генийн эсрэг шинжилгээг хийдэг.


[Холбогдох өвчин]

Cочмог тунгалагийн гаралтай цусны цагаан эсийн өмөн, цочмог чөмөгний гаралтай цусны цагаан эсийн өмөн, архаг тунгалагийн гаралтай цусны цагаан эсийн өмөн, цагаам бөөмний өөрчлөлт, архаг чөмөгний гаралтай цусны цагаан эсийн өмөн.


[Эмчилгээний тасаг]

Цусны тасаг, Цацраг туяа хавдрын тасаг, Хүүхдийн хавдар цусны тасаг.


[Ижил нэр]

Leukemia.



Share this :
   Chat