[Тодорхойлолт]

Голцуу гар хөлийн яс болон булчин, өөхний эд зэрэг зөөлөн эдэд үүсдэг хорт хавдрыг саркома гэдэг, энэ нь дотрын эрхтэнээс үүсдэг хорт хавдрыг carcinoma гэж нэрлэдэгтэй харьцуулагддаг. Ингэж өөрөөр нэрлэдэг шалтгаан нь хавдрын эсийн үүссэн эд нь хоорондоо өөр байдагт оршдог.Ясан дүүссэн хорт хавдрыг томоор анхдагч ба үсэрхийлсэн гэж ангилдаг. Анхдагч гэгдэх хавдар нь яснаас үүсэн тохиолдол ба үсэрхийлсэн ясны хавдар нь өөр хорт хавдар цусаар дамжин ясанд үсэрхийлсэн байдлыг илэрхийлдэг. Олон төрлийн хорт хавдраас яс руу үсэрхийлэх боломжтой ба наснаас хамааралгүй аль ч хэсгийн ясанд боломжтой боловч, голчлон ахимаг настай өвчтөнд их үүсдэг.

Ясны хавдар нь ясанд үүсдэг анхдагч хорт хавдар дундаас төлөөлөх өвчин бөгөөд хавдрын эснээс болон хэвийн ясны эдүүд сүйтэж ургацаг үүсгэж ойролцоох эд(булчин, мэдрэл, судас, хажуугийн яс)-рүү тархдаг. Уушиг ба бусад яс зэрэг рүү цусаар дамжин тархдаг ба оношлосны дараа эмчилгээ хийгээгүй үед 6 сарын дотор амь насаа алддаг. Бүх ясанд үүсэх боломжтой ба голчлон өвдөгний үеийн ойролцоо ба мөрний хэсэг бугалгын ясны дээд хэсэг шиг урт ясны төгсгөл хэсэгт их үүсдэг. Хүүхэд насныханд 90% урт ясанд үүсдэг ч насанд хүрсэн үед үүсэх тохиолдолд аарцаг, нурууны яс зэрэг биеийн тулгуур болох хавтгай ясанд ч сайн үүсдэг.

[Шинж тэмдэг]

Ясны өвдөлт, өвчилсөн хэсгийн өвдөлт, ургацаг мэдрэгдэх.

[Оношлогоо болон шинжилгээ]

Оношлохын тулд энгийн цацраг туяаны зураг, ясны скен, MRI зэрэг бүгд хэрэгтэй ба өвчилсөн хэсгийн эдийн шинжилгээгээр дамжуулан бататгадаг.
● Энгийн X-RAY зураг.
● Компьютер томографи(СТ)
● Ясны скен(bone scan)
● Соронзон резонанст томографи(MRI)
● Эдийн шинжилгээ

[Холбогдох өвчин]
Ясны өмөн үү.

[Эмчилгээний тасаг]
Хавдрын тасаг, Цацраг туяа хавдрын тасаг, Хүүхдийн хавдар цусны тасаг, Гэмтэл согог мэс заслын тасаг.

[Ижил нэр]
Ясны хорт хавдар, ясны хавдар, Osteosarcomа


Share this :
   Chat