[Тодорхойлолт]


Элэгний хорт хавдар нь элэгний эсэнд үүсдэг хортой хавдрыг хэлнэ. Өөрөөр хэлвэл элгийг бүтээд байдаг элэгний эсээс үүссэн хорт эс нь хязгааргүй өсөж цаг хугацаа өнгөрсний дараа элэгний бүхэл хэсэг болон элэгний гадагш тархаж амь насанд хүрдэг өвчин юм. Элэг нь гэдэс дотроос эхлэн цусны эргэлт цуглардаг хэсэг бөгөөд өөр эрхтэн(жишээлбэл ходоод гэдэс)-д үүссэн хорт хавдрууд элэг рүү үсэрхийлэх нь хялбар байдаг ба ийм тохиолдолд элэгний хорт хавдар гэж нэрлэдэггүй.


[Шинж тэмдэг]

Шарлах, шинж тэмдэг илэрэхгүй, хэвлийн хөндийн өвдөлт, биеийн жин хасагдах, бондгор зүйл мэдрэгдэх.


[Оношлогоо болон шинжилгээ]


Эxо эсвэл компьютер томографи(СТ), соронзон резонанст томографи(MRI) зэрэг дүрс бичлэгийн шинжилгээнээс нийтлэг элэгний ургацаг харагдаж цусны шинжилгээнээс α-fetoprotein(AFP) гэгдэх цусан дах хавдрын маркерийн хэмжээ өссөн байвал элэхний хорт хавдраар оношлож болдог. Дүрс бичлэгийн шинжилгээ ба цусны шинжилгээгээр оношлоход тодорхой бус бол үдийн шинжилгээгээр дамжуулан элэгний хорт хавдрыг батагадаг.


[Холбогдох өвчин]

Үсэрхийлсэн элэгний хорт хавдар, архаг элэгний В вирус, элэгний вирус, элэгний идээ.


[Эмчилгээний тасаг]

Хоол боловсруулах дотрын тасаг, Хавдрын тасаг, Цацраг туяа хавдрын тасаг, Элэг цөсний зам нойр булчирхайн мэс заслын тасаг, Элэг шилжүүлэн суулгах болон элэг цөсний замын мэс заслын тасаг.


[Ижил]

Элэгний эсийн хорт хавдар, элэгний эсийн хорт хавдрын төрөл, liver cancer. 


Share this :

Холбогдолтой жишээ

Холбогдох эмнэлгүүдийн жагсаалт

   Chat